Хархираа ТАА,сум ,багийн түүхээс
1979 онд “тэжээлийн аж ахуйн ашиглалтын өмнөх захиалагчийн захиргаа” нэртэйгээр байгуулагдаад 1982 онд Хархираа ТАА байгуулав.1986 онд тус ТАА-г түшиглүүлэн Хархираа сумыг байгуулж төвийг нь Бошигт гэж нэрлэжээ.Тус ТАА 3000 гаруй га талбайтай, үр тариа,малын тэжээл тариалдаг, жилд 7-11 мянган тонн холимог хорголжин тэжээл үйлдвэрлэх хүчин чдалтай баруун аймгуудыг хангах тэжэээлийн үйлдвэр , 90-ээд оноос 14,1мянган толгой малтай болж хоногт 8-10 мянган литр сүү саах 400 үнээний механикжсан ферм ажиллаж байлаа. Хархираа сумын 8 жилийн сургууль 1986 онд Улсын тэргүүний сургууль болж байв..Мөн 200-аад хүүхэд бүхий цэцэрлэг яслийн комбинат ажиллаж удаа дараа аймаг сумын аварга болж байлаа.Банк ,ахуй үйлчилгээ,худалдаа, соёлын төв,эмнэлэг,холбоо ,ШТС зэрэг байгууллагууд байснаас гадна сум тэжээлийн аж ахуйн үндсэн салбар болсон газар тариалангийн салбарт ажиллагсад хөдөлмөр бүтээлээрээ шалгарч улс орноо манлайлж явлаа. Механикжсан бригад,ногоо бригад,усны бригад,авто граж, засварын газар, эрдэм шинжилгээний харъяа царгасны үрийн салаа зэрэг байгууллагууд ажиллаж байсан.Энэ байгууллага,хамт олныг удирдан зохион байгуулж амжилтанд хүргэж байсан шилдэг удирдлага,мэргэжилтэнүүдээ дурсахгүй байхын аргагүй юм. ТАА-н анхны дарга Н.Юнгэр 1990 оноос О. Лхагваа,1994 оноос Х. Махминь,1995 оноос Я. Ганбаатар Хархираа ТАА нь:Алтан дуулга ХХК болон өөрчлөгдөж 1997 оноос гүйцэтгэх захирлаар Г. Самбуу,2004 оноос Жамьян ажиллаж байна.ТАА-н анхны ерөнхий инженерээр Энгэл,дараа нь Ц,Гомбосүрэн,Сүхбаатар ,Я.Батмөнх ерөнхий агрономчоор Шаалуу, Жаргал, Отгон нар ажиллаж байв. Агрономч Шаалуу нь услалтын систэмээс жилд 2 удаа ургац хураах судалгаа ,тооцоо, туршилтын ажлыг хийж амьдралд хэрэгжүүлснээр Хархираа ТАА жилдээ 2 удаа ургац хураан авч байлаа. 1986 онд Хархираа сум байгуулагдаж сумын захиргааны даргыг ТАА-н дарга Н. Юнгэр хавсран гүйцэтгэж АХШХ-ны даргаар Тултах,ҮЭ-ийн хорооны даргаар Цэрэн нар ажиллав. Дараа оноос АДХГЗ-ны нарийн бичгийн даргаар Цэрэнжав,Цэрэннадмид нар ажиллаж байв.Сумын анхны засаг даргаар Цэрэнжав,дараа нь Г.Болор-Эрдэнэ ИТХ-ын анхны даргаар их эмч Гэмгүй асан /орон тооны бус/ дараа нь Б.Содном,З.Жамбал,хурлын нарийн бичгийн даргаар З.Жамбал, Б.Билэгтсайхан нар ажиллаж байв.Багийн засаг даргаар Б.Энхбат,/Пушкин / Х Амаржаргал, Ч.Нямаа нар 1999оноос Тариалан сумын 6-р баг болж багийн засаг даргаар Б.Чимэд,Б.Бадамсүрэн, Ч.Гантөмөр ,БИНХ-ын даргаар Г.Самбуу,Ү.Батсуурь, Т.Хөхөө нар тус тус сонгогдон ажиллаж байна. Дурдахгүй өнгөрч болохгүй хэсэг нөхөд бол :Хархираа ТАА-д МААГТЭШХүрээлэнгээс ажиллаж байсан ХБНАГУ –ын эрдэмтэн нөхөд ,МУИС-ийн эрдэмтэн багш нар Алтайн бүсийн ЭШХ-ийн усалгаатай газар тариалангийн секторын царгасны үрийн салааны дарга Ш.Батсүх, бэлчээр судлалын Цогоо, Шавьж судлаач Чулуунжав нарын эрдэмтэд. Ш.Батсүхийн туслах ажилтан агрономч Д.Жавзандулам,Цэцгээ агротехникч Цэдэнсодном нар юм. Миний санахад эдгээрээс хамгийн сонирхолтой нь Чулуунжав гуайн ажил:бүх төрлийн шавьж, хорхой ,өт авгалдай ургамлын бөөс ,ширх, эрвээхэй гээд олон амьтан цуглуулчихсан жигнэж граммлаж ,тэжээж,дугаарлаж ,хатааж судалгаа хийж суудагсан.Талбайд очоод царгасны дор алгаа дэлгээд дээрээс цохиход нүдэнд үл үзэгдэм олон төрлийн өт хорхой унана тэгээд л энэ ашигтай ,энэ хортой гээд тайлбарлаж өгнө дөө...Хайнкел -707 гэдэг зөгийтэй түүндээ ухаангүй хайртай хүн байж билээ.Энэ зөвхөн царгасны цэцгийн тоосыг хүртээж чаддаг зөгий бөгөөд Германчууд маллаж нутагшуулж байсан юм.