Экосистемд түшиглэсэн дасан зохицох (ЭТДЗ) арга хэмжээний Жижиг Төслийн Хөтөлбөрийг хэрэгжүүлэх журам
“Экосистемд түшиглэсэн дасан зохицох арга хэмжээг уур амьсгалын
өөрчлөлтөд өндөр эрсдэлтэй голуудын сав газарт хэрэгжүүлэх нь”
MON/12/301 төсөл
Боловсруулсан: Н.Отгонжаргал, Төслийн байгалийн
нөөцийн бодлогын асуудал хариуцсан
мэргэжилтэн
Хянасан: Ж.Чимэг, НҮБХХ-ийн Байгаль орчны
нэгжийн ажилтан
Ц.Туяа, Төслийн Үндэсний зохицуулагч
Батлав: Д.Дагвадорж, БОНХЯ-ны УАӨ-ийн
ажлын албаны дарга, Төслийн үндэсний
захирал
УЛААНБААТАР ХОТ
2014 онi
Товчилсон үгс
БОНХЯ Байгаль орчин, ногоон хөгжлийн яам
ДДБОС Даян Дэлхийн Байгаль Орчны Сан
ЖТ Жижиг төсөл
ЖТХ Жижиг төслийн хөтөлбөр
ИХ Иргэдийн хурал
НҮБ Нэгдсэн Үндэсний байгууллага
НҮБХХ НҮБ-ийн Хөгжлийн Хөтөлбөр
СГЗ Сав газрын захиргаа
СГУХ Сав газрын удирдлагын хэлтэс
ТББ Төрийн бус байгууллага
ТХН Төсөл хэрэгжүүлэх нэгж
УАӨ Уур амьсгалын өөрчлөлт
ЭТДЗ Экосистемд түшиглэсэн дасан зохицохii
Агуулга
1. Оршил .......................................................................................................................... 1
2. Экосистемд түшиглэсэн дасан зохицох арга хэмжээний хүрээнд
хэрэгжүүлэх Жижиг Төслийн Хөтөлбөрийн тухай ............................................ 2
2.1. Товч танилцуулга.................................................................................................................2
2.2. ЖТХ-т хэн хамрагдах...........................................................................................................2
2.3. ЖТХ-ийг хэрэгжүүлэх зарчим.........................................................................................3
2.4. ЖТХ-ийн санхүүжүүлэх арга хэмжээний төрлүүд ..................................................3
2.5. ЖТХ-ийн санхүүжилт..........................................................................................................5
2.6. Бүрдүүлэх материал............................................................................................................5
2.7. Материал хүлээн авах хугацаа, шалгаруулалт.........................................................6
3. Жижиг төслийн санал бэлтгэх заавар................................................................... 7
3.1. Ерөнхий шаардлага .............................................................................................................7
3.2. Жижиг төслийн саналын үндэслэл................................................................................7
3.3. Жижиг төслийн зорилго ....................................................................................................7
3.4. Жижиг төслийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа...............................................................7
3.5. Жижиг төслийг хэрэгжүүлэх төлөвлөгөө .......................................................................7
3.6. Жижиг төслийн төсөв..........................................................................................................8
4. ЖТ-ийн хэрэгжилтийг тайлагнах, хяналт, мониторинг .................................. 9
Хавсралт ............................................................................................................................10
Ашигласан материал......................................................................................................14
Хүснэгт
Хүснэгт 1 Голын сав газарт хамрагдах сумдын нэрс................................................................2
Хүснэгт 2 Үйл ажиллагааны төлөвлөгөө.......................................................................................8
Хүснэгт 3 Төсвийн задаргаа................................................................................................................8
Хүснэгт 4 Санхүүжилтийг шилжүүлэх дансны мэдээлэл.......................................................8ЭТДЗ АРГА ХЭМЖЭЭНИЙ ЖИЖИГ ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ
1
1. Оршил
Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт гэх хэллэг бидний үгийн санд
орсоор төдий л удаагүй боловч хаа сайгүй ярих боллоо. Хэдийгээр дэлхийн уур
амьсгал дулаарч, хүйтрэх, хуурайших ба чийгших зэрэг нь тодорхой үе
давтамжтай явагддаг үзэгдэл боловч энэ удаагийнх шиг хүн төрөлхтөнд
түгшүүр төрүүлж байсан нь үгүй.
20 дугаар зууны хоёрдугаар хагасаас эхэлсэн аж үйлдвэрийн хувьсгал, түүнийг
дагасан байгалийн нөөцийн хэт ашиглалт, “тансаг” хэрэглээнээс үүдэлтэй
байгальд хайр гамгүй хандсан үйл ажиллагаа нь агаар дахь хүлэмжийн хийг
ихэсгэж, агаарын температур нэмэгдэх нэг шалтгаан болсон нь хаа ч илэрхий
болжээ.
Дэлхийн агаар мандалд ямар нэг хил хязгаар байдаггүй болохоор уур
амьсгалын дулаарлын хор уршгаас ангид байж чадах улс орон гэж үгүй юм.
Сүүлийн 70 гаруй жилийн дотор Монгол орны агаарын жилийн дундаж
температур 1940 оноос 2008 оны хооронд 2.140С-ээр дулаарсан нь дэлхийн
агаарын дундаж температур 1906 оноос 2005 онд 0.740С-аар нэмэгдсэн
үзүүлэлттэй харьцуулахад манай оронд дулааралт илүү эрчимтэйгээр явагдаж
байгааг харуулж байна. Дулааралтын улмаас өндөр уулын мөс хайлж, мөнх
цэвдэг элэгдэлд орж байна. Хархираа, Түргэн, Мөнххайрхан, Цамбагарав, Сайр
уулсын мөсөн бүрхүүлийн талбай 1992 оноос 2002 оны хооронд 30 орчим
хувиар багасчээ
1
. Түүнчлэн Хархираа-Түргэний уулсын мөстлөгийн хэмжээ
2050-иад он гэхэд бүрэн хайлж болзошгүй гэсэн үр дүн судалгаагаар гарсан нь
усны нөөцийн 70 гаруй хувь нь мөнх цас, мөсөн голоор тэжээгддэг Хархираа,
Түргэн голын сав газрын гол горхи, булаг шанд, нуур цөөрөм хатаж ширгэх,
элсэнд шургах нөхцөл улам гүнзгийрч болзошгүйг харуулж байна. Хархираа,
Түргэн болоод Улз голын сав газрын аль алинд улам дулаарч, зуны хур тунадас
буурч, өвлийн хур тунадас эсрэгээр ихсэх хандлагатай байгаа нь ган гачиг, зуд зэрэг
байгалийн аюултай үзэгдлийн давтагдал ихсэх нөхцлийг бүрдүүлж болох юм. Энэ
мэт тулж ирээд буй өөрчлөлтийг зүгээр хараад суух биш, түүнд дасан зохицож
амьдрах шаардлагатай байна.
Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох гэдэгт бодлогын түвшний арга
хэмжээнээс авахуулаад хүн бүр өөрийн өдөр тутмын ахуй амьдралдаа хэрэгжүүлж
болохуйц арга хэмжээнүүд багтана. Үүнд: өөрчлөгдөж буй нөхцөл байдалд
нийцүүлэн жишээ нь тариаланчид дулаанд илүү тэсвэртэй ургамал тариалах, дуслын
усалгаа гэх мэт усны хэмнэлттэй технологи нэвтрүүлэх, малчид бэлчээрээ өнжөөж,
сэлгээж ашиглах, малын тоогоо бэлчээрийн даацтай тохируулах, үйлдвэр эрхлэгчид
байгалийн нөөцийг өөрийн жамаар сэргэх хэмжээнээс хэтрүүлэн ашиглахгүй байх,
нөөцийг хэмнэлттэй ашиглах, аль болох хог, хаягдал бага гаргах, нийт ард иргэд
байгаль орчноо хайрлан хамгаалж, бохирдуулахгүй байх зэрэг нь бүгд уур
амьсгалын өөрчлөлтөд дасан зохицож амьдрах хэлбэрүүд болж чадна.
1
Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр. УБ., 2011, Хууд.4“ЭКОСИСТЕМД ТҮШИГЛЭСЭН ДАСАН ЗОХИЦОХ АРГА ХЭМЖЭЭГ УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨД ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ
ГОЛУУДЫН САВ ГАЗАРТ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ” MON/12/301 ТӨСӨЛ
2
2. Экосистемд түшиглэсэн дасан зохицох арга хэмжээний
хүрээнд хэрэгжүүлэх Жижиг Төслийн Хөтөлбөрийн
тухай
2.1. Товч танилцуулга
Киотогийн протоколын “Дасан Зохицох Сан”-гаас санхүүжиж байгаа Монголын
анхны төсөл болох “Экосистемд түшиглэсэн дасан зохицох (ЭТДЗ) арга хэмжээг
уур амьсгалын өөрчлөлтөд өндөр эрсдэлтэй голуудын сав газарт хэрэгжүүлэх
нь” (MON/12/301) төслийг (цаашид ЭТДЗ төсөл гэх) НҮБХХ-ийн дэмжлэгтэйгээр
БОНХЯ-наас 2012-2017 онд хэрэгжүүлж байна. Энэхүү төсөл нь Монгол улсын
эдийн засаг, хөдөөгийн ард иргэдийн амьжиргааны чухал асуудал болох
экосистемийн хэвийн үйл ажиллагаа, усан хангамжийн үйлчилгээнд дэмжлэг
үзүүлэх зорилгоор Алтайн уулс, Их Нууруудын Хотгорт орших Хархираа,
Түргэний голын сав газар болон Дорнодын тал хээрийн нутгаар урсах Улз
голын сав газар гэсэн хоёр эко-бүс нутгийг хамран хэрэгжиж байна [1].
Хархираа, Түргэн голуудын сав газарт Увс аймгийн 7 сум, Улз голын сав газарт
Хэнтий, Дорнод аймгийн нийт 10 сум хамрагдана (Хүснэгт 1).
Хүснэгт 1 Голын сав газарт хамрагдах сумдын нэрс
Хархираа, Түргэн голын сав газар Улз голын сав газар
Увс аймгийн Улаангом, Тариалан,
Наранбулаг, Түргэн, Сагил, Бөхмөрөн,
Ховд
Хэнтий аймгийн Батноров, Баян-Адрага, Норовлин,
Дорнод аймгийн Баяндун, Баян-уул, Гурванзагал,
Сэргэлэн, Чойбалсан, Дашбалбар, Чулуунхороот
Нийт 7 сум Нийт 10 сум
Экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, усны нөөцийг хамгаалах чиглэлээр
орон нутгийн удирдлага, иргэдээс гарч ирэх санал санаачлагыг дэмжих, уур
амьсгалын өөрчлөлтөд эмзэг иргэдийн амьжиргааны эх үүсвэрийг төрөлжүүлэх
үүднээс байгальд халгүй аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа, эхлүүлэхийг
зорьж буй бүлэг, нөхөрлөлүүдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Жижиг Төслийн
Хөтөлбөр (ЖТХ)-ийг хэрэгжүүлнэ.
2.2. ЖТХ-т хэн хамрагдах
Төсөл хэрэгжиж байгаа Хархираа, Түргэн, Улз голын сав газрын дараах зорилтот
бүлгүүд хамрагдах боломжтой. Үүнд:
Бүлэг, нөхөрлөл, хоршоо, ТББ;
Сургууль, эмнэлэг гэх мэт боловсрол, эрүүл мэнд, нийгмийн салбарын
албан байгууллагууд;ЭТДЗ АРГА ХЭМЖЭЭНИЙ ЖИЖИГ ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ
3
2.3. ЖТХ-ийг хэрэгжүүлэх зарчим
ЭТДЗ арга хэмжээний ЖТХ-ийн баримтлах гол зарчим нь тухайн жижиг төсөл
нь эдийн засгийн хувьд ашигтай, өрхийн амьжиргааг дэмжсэн, байгалийн
нөөцийг зүй зохистой, гамтай ашигласан, төслийн үр нөлөө нь шууд болон дам
байдлаар байгаль орчныг хамгаалахад чиглэгдсэн байх явдал юм. Өөрөөр
хэлбэл, төслийн үр өгөөж нь дан ганц нэг асуудлыг шийдэх бус байгаль
орчин, нийгмийн холбогдолтой хэд хэдэн асуудлыг давхар шийдсэн байх
ёстой юм.
ЖТ-ийг хэрэгжүүлэх арга хэлбэрийн хувьд:
Хамтран санхүүжүүлэх зарчим буюу төсөл санаачлагч тодорхой
санхүүжилт оруулах (бэлэн болон бэлэн бусаар)
Орон нутгийн иргэдийн оролцоог хангах, тэр дундаа амьжиргааны
баталгаажих түвшнээс доогуур болон өрх толгойлсон эмэгтэй, хөгжлийн
бэрхшээлтэй иргэдийг хамруулсан байх
Хүйсийн тэгш оролцоог хангах
Тухайн орон нутагт (сум, аймаг) бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа
аж ахуйн нэгж, бүлэг, нөхөрлөлүүдээс бараа бүтээгдэхүүн худалдан авах
замаар тэдний үйл ажиллагааг дэмжих
Төсөл хэрэгжүүлэх явцад олж авсан мэдлэг, туршлагыг бусадтай
хуваалцах, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх
Төслийн тогтвортой байдал буюу төслийн санхүүжилт дууссаны дараа
төслийн үйл ажиллагаа цаашид тогтвортой үргэлжлэх нөхцлийг
бүрдүүлэх гэсэн зармуудыг баримталсан байвал зохино.
2.4. ЖТХ-ийн санхүүжүүлэх арга хэмжээний төрлүүд
ЭТДЗ арга хэмжээний ЖТХ нь үндсэн 3 чиглэлийн хүрээнд дараах төрлийн үйл
ажиллагааг хэрэгжүүлэхэд жижиг төслийн санхүүжүүлт олгоно. Үүнд:
1. Экосистемийн (ус, ой, бэлчээр, эрэг орчмын нуга шугуй) тэнцвэрт
байдлыг хамгаалах, экосистемээс хүртэх нийгэм-экологийн олон талт
өгөөжийг тэтгэн нэмэгдүүлэх чиглэлийн хүрээнд*:
Байгальд түшиглэсэн дасан зохицох арга хэмжээний зарчмыг
баримтлан байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, усны нөөцийн эх
үүсвэрийг хамгаалах: Байгалийн өөрийх нь материалыг ашиглан
уламжлалт аргаар булаг шандыг хамгаалах, тохижуулах, хөв цөөрөм,
тойром байгуулах, усны эх үүсвэрийг бохирдуулж байгаа ахуйн болон
зөөгдмөл хог хаягдлыг цэвэрлэх;
Байгальд түшиглэсэн дасан зохицох арга хэмжээний зарчим гэдэгт байгальд халгүй, байгалийн
өөрийх нь дотоод нөөц бололцоонд тулгуурласан, уламжлалд арга ухааныг ашигласан, бага зардлаар
их үр дүнд хүрэх гэсэн зарчмуудыг ойлгож болно.“ЭКОСИСТЕМД ТҮШИГЛЭСЭН ДАСАН ЗОХИЦОХ АРГА ХЭМЖЭЭГ УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨД ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ
ГОЛУУДЫН САВ ГАЗАРТ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ” MON/12/301 ТӨСӨЛ
4
Экологийн баримжаатай, тогтвортой газар тариаланг
хөгжүүлэх: Нарны илч гэрэл, салхины чиг зүг, хад чулуу, мод бутны
нөмөр нөөлөг, газрын хэлбэр нугачаа зэргийг ашигладаг уламжлалт
арга ухааныг шинэ хэрэгцээнд үр бүтээлтэйгээр хэрэглэх, тухайлбал
өвлийн хүлэмж бий болгох, таримал ургамлыг гэнэтийн цочир
хүйтрэлээс хамгаалах, тариалангийн талбайг салхи, усны элэгдлээс
хамгаалах, дээврийн цас, борооны усыг хуримтлуулж ашиглах,
усалгааны үр дүнтэй арга хэрэгсэл болох дуслын болон нэвчих
усалгааны арга нэвтрүүлэх, сувгийн усалгааг сайжруулах, Ус
хэрэглэгчдийн холбоо байгуулах үүсгэл, санаачлагыг дэмжих, жимс
жимсгэнэ болон боломжит бусад таримал тариалах, жимс, төмс,
хүнсний ногоог нөөшлөх зэрэг зүйлүүд дээр энгийн арга технологи
нэвтрүүлэх;
Эрчимжсэн МАА-н загвар бий болгоход дэмжлэг үзүүлэх: Малын
тэжээл бэлтгэх, хадлангийн талбай байгуулах, малын үүлдэр угсааг
сайжруулах, отрын бэлчээр, өвөлжөө дундын газарт малчин айл өрхүүд
хамтраад худаг гаргах (уламжлалт гар худаг, эсвэл эргүүлдэг битүү
гүний худаг байх), эвдэрсэн худгийг засаж тордох гэх мэт;
2. Уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг иргэдийн амьжиргааны эх
үүсвэрийг төрөлжүүлэх чиглэлийн хүрээнд: Малын гаралтай түүхий
эдээр (ноос, хялгас арьс, шир гэх мэт) нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн
үйлдвэрлэх (эсгий бүтээгдэхүүн, арьсан урлал, арьсан гутал, ширээр
чөдөр, ногт, хазаар, гөлөм хийх, хялгасаар гэрийн бүслүүр, оосор бүч,
малын уяа, ногт, олом г.м хийх), сүү цагаан идээ боловсруулах, ойн
цэвэрлэгээнээс гарсан хаягдал модоор ахуйн хэрэглээний зүйл
үйлдвэрлэх (шүдний чигчлүүр, мөхөөлдөсний мод, савх г.м), модон эдлэл,
гар урлалын бүтээгдэхүүн хийх, орон нутгийн байгалийн нөөц, түүхий эд
ашиглан барилгын блок, туйпуу, үйлдвэрлэх, хатуу хог хаягдлыг
боловсруулах, ашиглах (хаягдал шилээр бие засах газар барих г.м),
шахмал түлш (нүүрсний нунтаг, аргал хольсон г.м.), гахай, тахиа, зөгийн
аж ахуй, эко аялал жуулчлал эрхлэх гэх мэт;
3. Бусад чиглэлээр: Ногоон сум, ногоон албан байгууллага болох аяныг
өрнүүлэх, эко сургуулийг дэмжих, түүнчлэн байгаль орчныг
бохирдуулахгүй байх, хамгаалах талаар иргэдийн ойлголт, мэдлэгийг
дээшлүүлж, тэдний хандлагыг өөрчлөхөд чиглэгдсэн арга хэмжээ авч
хэрэгжүүлэх гэх мэт;
Экологийн баримжаатай, тогтвортой газар тариалан гэж хөрс хамгаалах, ус хэмнэх
дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлсэн газар тариалангийн системийг хэлнэ.
ЭТДЗ төслийн зүгээс булгийн эхийг тохижуулах, мол үржүүлэг, экологийн баримжаатай газар
тариалан зэрэг чиглэлээр мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, холбогдох мэргэжлийн
байгууллагуудтай холбож өгөх ажлыг хариуцна.ЭТДЗ АРГА ХЭМЖЭЭНИЙ ЖИЖИГ ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ
5
2.5. ЖТХ-ийн санхүүжилт
ЖТХ нь буцалтгүй тусламжийн хэлбэрээр хэрэгжих ба тухайн нэг жижиг төсөлд
5 сая хүртэлх төгрөгийн санхүүжилт олгоно. Харин шинэ, шинэлэг технологи,
арга барил нэвтрүүлэх, мөн ач холбогдол нь тодорхой, хөрөнгө зайлшгүй
шаардлагатай арга хэмжээний төсөлд санхүүжилтийн хэмжээг 10 сая төгрөг
хүртэл нэмэгдүүлж болно.
ЖТХ-ийг хэрэгжүүлэхэд хамтран санхүүжүүлэх зарчим баримтлах ба төсөл
санаачлагч хүсэж буй санхүүжилтийнхаа 30 хувиас доошгүй санхүүжилтийг
мөнгөн болон материаллаг (тоног төхөөрөмж, түүхий эд, ажиллах хүч гэх мэт)
хэлбэрээр оруулна.
Нэг төслийн үргэлжлэх хугацаа 1.0 жил хүртэл байх ба олгогдсон
санхүүжилтийн хүрээнд төслөө амжилттай хэрэгжүүлж дуусаад тодорхой үр
дүнд хүрсэн бол дахин ЖТХ-т хамрагдах боломжтой.
Төслийн санал нь шалгарсан зорилтот бүлгүүдтэй санхүүжүүлэгч тал хамтран
ажиллах гэрээ байгуулсны үндсэн дээр санхүүжилтийг олгоно.
2.6. Бүрдүүлэх материал
Энэхүү журмын 2.2–т заасан ЭТДЗ арга хэмжээний ЖТ-д хамрагдах боломжтой,
тус төсөлд хамрагдахыг хүсэж буй орон нутгийн зорилтот бүлгүүд дараах
материалыг бүрдүүлнэ. Үүнд:
Төрийн тус байгууллага (ТББ)/нөхөрлөл/хоршооны гэрчилгээний
хуулбарыг ЖТХ-т хамрагдахыг хүссэн өргөдөл, бүлэг, нөхөрлөлийн
гишүүдийн хурлын тэмдэглэлийн хамт (бүх оролцогчид гарын үсэг
зурсан байх). Хэрэв албан байгууллага бол албан байгууллагын тухайн
төслийг хэрэгжүүлэх шаардлага, ач холбогдолыг үнэлсэн, тухайн
байгууллагын зүгээс төслийн хэрэгжүүлэхэд дэмжиж ажиллахыг илэрхийлсэн
албан бичиг;
Тухайн төслийн саналыг дэмжиж байгаа тухай Иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын албан тодорхойлолт. Уг тодорхойлолтод төсөл санаачлагч өмнө нь
Орон нутгийн хөгжлийн сангаас болон бусад төсөл, хөтөлбөрийн хүрээнд
зээл, тусламж авч байсан эсэх, авч байсан бол хэрхэн амжилттай
хэрэгжүүлсэн талаар дурьдах.
Зааврын дагуу боловсруулсан ЖТ-ын санал
Дээрх материалуудыг бүрдүүлэн дугтуйнд хийж битүүмжлэн тухайн сумыг
хариуцан ажиллаж байгаа Төслийн орон нутгийн нэгжид ирүүлнэ.
Материал хүлээж авах хаяг
“Экосистемд түшиглэсэн дасан зохицох арга хэмжээг уур амьсгалын
өөрчлөлтөд өндөр эрсдэлтэй голуудын сав газарт хэрэгжүүлэх нь”
MON/12/301 төслийн ......................... аймгийн ............................. суман дахь
төслийн орон нутгийн нэгжид.“ЭКОСИСТЕМД ТҮШИГЛЭСЭН ДАСАН ЗОХИЦОХ АРГА ХЭМЖЭЭГ УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨД ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ
ГОЛУУДЫН САВ ГАЗАРТ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ” MON/12/301 ТӨСӨЛ
6
Төслийн орон нутгийн нэгж ажиллаж байгаа сумдийн нэрсийг Хавсралт 1–ээс
харна уу.
2.7. Материал хүлээн авах хугацаа, шалгаруулалт
Тухайн үйл ажиллагааны онцлогоос хамааран жилд 2 удаа материал хүлээн
авна.
Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, газар, тариалан эрхлэх зэрэг
дулааны улиралд эхлүүлэх шаардлагатай үйл ажиллагааг хэрэгжүүлэх бол
жил бүрийн 1-р сарын 1-нээс 2-р сарын 1-ний хооронд хүлээн авч, 3-р
сарын 31-нд шалгаруулалтын дүнг зарлана. Дээрх хугацаанд бусад
чиглэлийн ЖТ-ийн саналыг ирүүлж болно.
Малын түүхий эдээр (ноос, хялгах, арьс шир) бүтээгдэхүүн хийх, оёдол,
хаягдал модоор модон эдлэл, гар урлалын зүйл үйлдвэрлэх зэрэг үйл
ажиллагааг хэрэгжүүлэх бол тухайн жилийн 5-р сарын 1-нээс 6-р сарын 1-
ний хооронд хүлээн авч, 7-р сарын 31-нд шалгаруулалтын дүнг зарлана.
ЭТДЗ төслийн ЖТХ-т ирүүлсэн материалуудыг НҮБХХ, БОНХЯ, ТХН болон орон
нутгийн төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсэг хүлээн авч эхний ээлжинд материалаа
бүрэн ирүүлсэн эсэхийг шалгах ба дутуу ирүүлсэн тохиолдолд шалгаруулалтаас
хасна. Материал бүрэн ирүүлсэн тохиолдолд ирүүлсэн төслийн саналыг тодорхой
шалгуур үзүүлэлтүүдээр үнэлж, хэрэгжих боломжтой төслийн саналуудыг
шалгаруулна. Шалгуур үзүүлэлт тус бүрт 0-100 баллын оноо өгч, онооны
дундаж нь 80-аас дээш гарч байвал төслийн санал нь бодитой хэрэгжих,
санхүүжүүлэх боломжтой гэж тооцогдоно. Төслийн саналыг үнэлэх үнэлгээний
хуудасны загварыг Хавсралт 2–д үзүүлэв.ЭТДЗ АРГА ХЭМЖЭЭНИЙ ЖИЖИГ ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ
7
3. Жижиг төслийн санал бэлтгэх заавар
3.1. Ерөнхий шаардлага
Төслийн саналыг компьютерт шивэх ба нүүр хуудас ороод 10 хуудаснаас
илүүгүй байна. Жижиг төслийн саналын нүүр хуудасны загварыг (Хавсралт 3)-
аас харна уу. Төслөөр хийх ажил, барих байгууламжийн схем юмуу бүдүүвч
зураг, бусад байгууллагаас нэмэлт санхүүгийн тусламж үзүүлэх тухай албан
бичиг, өөрсдөө эхлэн хийж байгаа ажлынхаа баримт, зураг гэх мэт 10 хүртэл
хуудас материалыг нэмж хавсаргаж болно.
3.2. Жижиг төслийн саналын үндэслэл
Энэ хэсэгт уг төслийг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага, түүний үндэслэл, мөн
уг төслийг хэрэгжүүлснээр шийдэх байгаль орчны асуудлууд, төслийн үр шим
орон нутгийн иргэдийн амьжиргаанд хэрхэн эерэгээр нөлөөлөх талаар
тодорхой бичсэн байна.
3.3. Жижиг төслийн зорилго
Тухайн төслийг хэрэгжүүлснээр ямар үр дүнд хүрэхийг зорьж байгаагаа
тодорхойлж энэ хэсэгт бичих ба дэвшүүлж буй зорилго нь дан ганц амьжиргааг
дэмжих бус экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, усны нөөцийг нэмэгдүүлэх,
хамгаалах гэх мэт байгаль орчны асуудлыг эн тэргүүнд тавьсан байх ѐстойг анхаарах
хэрэгтэй.
3.4. Жижиг төслийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа
Энэ хэсэгт тухайн төсөл санаачлагч нь өмнөө тавьж буй зорилго, хүсэж буй үр
дүндээ хүрэхийн тулд ямар ямар үйл ажиллагаа явуулах талаараа бичнэ. Юуг, хэн,
хэдийд, хаана, яаж хийх гээд байгаагаа тодорхой гаргаж өгөх хэрэгтэй. Явуулах
үйл ажиллагаа, хүрэх үр дүн, зорилтууд нь хоорондоо шууд бөгөөд харагдахуйц
уялдаа холбоотой байх ёстой. Үүнийг сайн гаргаж өгөөгүй тохиолдолд уг
төслийн санал дэмжигдэх хэмжээний оноо авч чадахгүй байх талтай гэдгийг
анхаарах нь чухал.
Энэ хэсэгт төсөл санаачлагчид өөрсдийн чадвар, давуу тал болоод өмнө амжилттай
хэрэгжүүлж байсан үйл ажиллагааны туршлагын талаар, хэрэв анх төсөл
хэрэгжүүлэх гэж байгаа бол төслийг амжилттай хэрэгжүүлэх үүрэг, амлалтынхаа
талаар дурьдаж болно. Хавсралт 4 дагуу тухайн бүлэг, нөхөрлөлийн
танилцуулгыг, дагуу бүлэг, нөхөрлөлийн гишүүдийн мэдээллийг ирүүлнэ.
3.5. Жижиг төслийг хэрэгжүүлэх төлөвлөгөө
Энэ хэсэгт ямар ямар үйл ажиллагаа явуулах гэж буй төлөвлөгөөг Хүснэгт 2-ын
дагуу бичнэ.“ЭКОСИСТЕМД ТҮШИГЛЭСЭН ДАСАН ЗОХИЦОХ АРГА ХЭМЖЭЭГ УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨД ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ
ГОЛУУДЫН САВ ГАЗАРТ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ” MON/12/301 ТӨСӨЛ
8
Хүснэгт 2 Үйл ажиллагааны төлөвлөгөө
Үйл ажиллагаа
Төслийг хэрэгжүүлэх хугацаа, сараар
Жижиг төслийн санал бололвсруулж явуулах
ЭТДЗ төсөлтэй гэрээ байгуулах
...
...
...
3.6. Жижиг төслийн төсөв
Төсөв бол төслийн саналын чухал бүрэлдэхүүн хэсэг байдаг ба батлагдсан
тохиолдолд гэрээнд тусгагдаж заавал дагаж мөрдөх шаардлагатай болдог. Иймд
төсвийг нарийн тооцож хийх нь чухал юм. Төсөл санаачлагч төслийн төсвийн
задаргааг Хүснэгт 3 дагуу гаргана.
Хүснэгт 3 Төсвийн задаргаа
№ Тоног, төхөөрөмж, материалын нэр
Тоо
ширхэг
Нэгж
үнэ, ₮
Санхүүгийн эх үүсвэр,₮
Жижиг
төслөөс
Төсөл
санаачлагч
...
...
...
Нийт
Дээр дурьдсанчлан (2.5 бүлэг) төсөл санаачлагчийн оруулж буй хөрөнгө оруулалт
нь хүсэж буй санхүүжилтийнхаа 30 хувиас доошгүй байх ёстой гэдгийг анхаарна
уу. Уг санхүүжилт нь мөнгөн болон материаллаг (тоног төхөөрөмж, түүхий эд,
ажиллах хүч гэх мэт) хэлбэрээр байж болно.
Дансны мэдээлэл
Төсөл хэрэгжүүлэгч нь аль нэг банкинд албан данстай байх шаардлагатай.
Төслийн үйл ажиллагааны санхүүжилтийг авах дансныхаа мэдээллийг Хүснэгт
4 дагуу бөглөж өгнө. Хэрэв албан дансгүй бол тухайн бүлэг, нөхөрлөлийн
гишүүдийн хурлын шийдвэрээр сонгосон нэр бүхий 2 гишүүний нэр дээр нээлгэсэн
хамтран эзэмших эрх бүхий хувь хүний данс байж болно. Энэ тохиолдолд уг хурлын
тэмдэглэл, шийдвэр зэргийг хавсаргана.
Хүснэгт 4 Санхүүжилтийг шилжүүлэх дансны мэдээлэл
Төсөл хэрэгжүүлэгч Банкны нэр Дансны дугаарЭТДЗ АРГА ХЭМЖЭЭНИЙ ЖИЖИГ ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ
9
4. ЖТ-ийн хэрэгжилтийг тайлагнах, хяналт, мониторинг
ЭТДЗ арга хэмжээний ЖТХ-ийн хүрээнд хэрэгжиж байгаа ЖТ-үүд нь ажлын
явцын мэдээ, тайлан, зарцуулсан хөрөнгийн тайланг хагас жилээр гаргаж, ТХН-
д ирүүлнэ. Уг тайланд үндэслэн дараагийн шатны санхүүжилтийг олгоно.
Төслийн хэрэгжилтийн явцад хийгдэх хяналт, шинжилгээ (мониторинг) нь
хэрэгжилтийн шат бүрт тухайн төслийн гүйцэтгэл, үр ашиг, ач холбогдол үр
нөлөө, хэрэгжүүлэх явцад тулгарсан саад бэрхшээлийг судлан дүгнэж, төслийг
хамгийн үр дүнтэй, оновчтой хэрэгжүүлэхийн тулд тулгарсан саад бэрхшээлийг
арилгах, эсвэл даван туулан арга зам, чиглэлийг тодорхойлоход чиглэгдсэн үйл
ажиллагаа юм.
ЭТДЗ арга хэмжээний ЖТХ-ийн хувьд 2 төрлийн хяналт шинжилгээ
(мониторинг) хийгдэнэ. Дотоодын хяналт шинжилгээг тухайн сумыг хариуцан
ажиллаж байгаа төслийн сумын зохицуулагч хамтран төслийн үе шат, үйл
ажиллагаа бүрийн хэрэгжилтийн явц, ахиц, гарч буй үр дүнд хяналт тавих,
мэдээлэл солилцох замаар улиралд тутамд хийнэ. Санхүүжүүлэгч байгууллага
буюу ТХН хоёр дахь хяналт, шинжилгээг төслийн хэрэгжилтийг газар дээр үзэх,
хэрэгжилтийн (явцын) тайланг судлан үнэлэх замаар хэрэгжилтийн дунд
хугацаанд хийж гүйцэтгэнэ.“ЭКОСИСТЕМД ТҮШИГЛЭСЭН ДАСАН ЗОХИЦОХ АРГА ХЭМЖЭЭГ УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨД ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ
ГОЛУУДЫН САВ ГАЗАРТ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ” MON/12/301 ТӨСӨЛ
10
Хавсралт
Хавсралт 1 Төсөл хэрэгжиж байгаа сумдыг хариуцан ажиллаж байгаа
Төслийн орон нутгийн нэгжүүд
Аймгийн нэр
Төсөл хэрэгжиж байгаа
сумдын нэр
Төслийн орон нутгийн нэгж
байгаа сумын нэр
Улз голын сав газар
Хэнтий аймаг
Норовлин
Батноров Норовлин
Баян- Адарга
Дорнод аймаг
Баян-Уул
Баяндун
Баяндун
Сэргэлэн
Чойбалсан Гурванзагал
Гурван загал
Чулуунхороот Чулуунхороот
Дашбалбар Дашбалбар
Хархираа, Түргэн голын сав газар
Увс аймаг
Тариалан
Улаангом Улаангом
Нарабулаг
Ховд Ховд
Түргэн
Түргэн
Сагил
Бөхмөрөн БөхмөрөнЭТДЗ АРГА ХЭМЖЭЭНИЙ ЖИЖИГ ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ
11
Хавсралт 2 Төслийн саналыг үнэлэх үнэлгээний хуудасны загвар
№ Шалгуур үзүүлэлт Оноо
Үндэслэл:
1. Тулгамдаж буй асууд лыг оновчтой тодорхойлж чадсан эсэх
2. Тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх гарцуудыг зөв тодорхойлсон эсэх
Зорилго:
3.
ЭТДЗ төслийн ЖТХ-ийн зорилго, орон нутгийн хөгжлийн бодлого, УАӨ-д
дасан зохицох үйл ажиллагаатай нийцэж байгаа эсэх
4. Үр дүнд хүрэх боломжтой бодитой эсэх
Хэрэгжүүлэх үйл ажиллагаа:
5. Явуулах үйл ажиллагаа нь хүрэх үр дүн, зорилготой уялдаж байгаа эсэх
6.
Өөрсийн нөөц бололцоонд тулгуурлан ямар нэг үйл ажиллагаа,
санаачлагыг эхлүүлсэн эсэх
7.
Үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэхэд шаардлагатай нөхцөлүүдийн
талаар тодруулж бичсэн эсэх. /ажлын байр, ажиллах хүчний чадвар г.м/
8.
Амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур болоод өрх толгойлсон
эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулсан эсэх
9.
Тухайн орон нутаг дахь байгаль орчин, бизнесийн чиглэлийн аж ахуйн
нэгж, бүлэг, нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг шууд /бараа, бүтээгдэхүүн
худалдаж авах г.м/ болон дам байдлаар дэмжиж байгаа эсэх
10.
Төсөл хэрэгжүүлэх явцад олж авсан мэдлэг, туршлагыг бусадтай
хуваалцах, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх эсэх
11.
Тогтвортой байдал буюу төслийн санхүүжилт дууссаны дараа төслийн
үйл ажиллагаа цаашид тогтвортой үргэлжлэх нөхцлийг бүрдүүлсэн эсэх
Төлөвлөгөө:
12. Заасан хугацаанд багтахаар бодитой хийгдсэн эсэх
Төсөв
13.
Төсөл хэрэгжүүлэгч тодорхой санхүүжилт оруулсан эсэх /Бэлэн ба бэлэн
бусаар/
14. Заасан хугацаа, хүн хүчиндээ тохирсон эсэх
15. Тооцоог шалгаж болох задаргаатай хийсэн эсэх
16. Дундаж оноо
Овог нэр:
Албан тушаал:
Гарын үсэг:
Огноо:“ЭКОСИСТЕМД ТҮШИГЛЭСЭН ДАСАН ЗОХИЦОХ АРГА ХЭМЖЭЭГ УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨД ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ
ГОЛУУДЫН САВ ГАЗАРТ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ” MON/12/301 ТӨСӨЛ
12
Хавсралт 3 Жижиг төслийн саналын нүүр хуудас
ЖИЖИГ ТӨСЛИЙН САНАЛ
[Жижиг төслийн нэр]
Жижиг төслийг санаачлагч: ………………. аймгийн ………….сумын
“ ” бүлэг, хоршоо/нөхөрлөл,
ТББ
Хүсэж буй санхүүжилтийн
хэмжээ:
____________________
Хэрэгжүүлэх хугацаа ____________________
Төслийн саналыг
боловсруулж дууссан огноо: ____________________ЭТДЗ АРГА ХЭМЖЭЭНИЙ ЖИЖИГ ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ
13
Хавсралт 4 Төсөл хэрэгжүүлэх бүлэг, нөхөрлөлийн товч танилцуулга
№ Бүлэг, нөхөрлөлийн
тухай мэдээлэл
Харгалзах мэдээллийг бичих
1.
Орон нутгийн
харьяалал
2. Бүлэг, нөхөрлөлийн нэр
3. Хэзээ байгуулагдсан
4.
Зорилго, үндсэн үйл
ажиллагааны тухай
5.
Хууль ёсны байгууллага
мөн эсэх, хэрэв үгүй бол
оршин тогтнох
үндэслэлийн талаар
6.
Төсөл хэрэгжүүлж
байсан туршлагын
талаар
7.
Төслийн саналын
шалгаруулалт
нөлөөлөхүйц бусад
онцлог болоод давуу
талуудыг бичих
Хавсралт 5 Төсөл хэрэгжүүлэх бүлэг, нөхөрлөлийн гишүүдийн мэдээлэл
№ Овог нэр Нас Хүйс Ам бүлийн тоо Нийгмийн байдал“ЭКОСИСТЕМД ТҮШИГЛЭСЭН ДАСАН ЗОХИЦОХ АРГА ХЭМЖЭЭГ УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨД ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ
ГОЛУУДЫН САВ ГАЗАРТ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ” MON/12/301 ТӨСӨЛ
14
Ашигласан материал
[1] “Экосистемд түшиглэсэн дасан зохицох арга хэмжээг уур амьсгалын
өөрчлөлтөд өндөр эрсдэлтэй голуудын сав газарт хэрэгжүүлэх нь” MON/12/301
төслийн баримт бичиг, 2012
[2] Н.Эрдэнэсайхан болон бусад. Байгаль орчны жижиг төсөл боловсруулах
гарын авлага, 2006 “
[3] З.Батжаргал. Төслийн үндэсний зөвлөхийн зөвлөмж: Төслийн бүс нутагт
зориулан ЭТДЗ чиглэлээр Жижиг төслийн Сан (ЖТС) бий болгон ашиглах эрэлт
хэрэгцээ, боломж, 2014
[4] Даян Дэлхийн Байгаль Орчны Сангийн Жижиг Төслийн Хөтөлбөрийн
(ДДБОС-гийн ЖТХ) төсөл боловсруулах заавар
[5] Уур амьсгалын өөрчлөлтөд зохицсон хөдөөгийн амьжиргаа төсөл (JEPR 9164-
MON). Малчдын хоршоодын бизнес төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх,
бизнес төсөл сонгон шалгаруулах баримт бичиг
[6] Tanzania Forest Fund, The guidelines for preparation of project proposals and
procedures for making grants, 2012