Тариалан сумын танилцуулга
Тус сум нь анх Дөрвөд далай хан аймгийн Зоригт хааны хошууны Алтан тээл сум нэртэйгээр 1925 онд байгуулагдаж 1934 онд Увс аймгийн Тариалан сум нэртэй болжээ.
Тариалан сум нь Алтайн нурууны салбар уулс болох Мөнх цаст Хархираан уулсаас Увс нуур хүртэл үргэлжилсэн 247,9 мянган км хавтгай дөрвөлжин нутаг дэвсгэртэй Увс аймгийн Наранбулаг, Өлгий, Өмнөговь, Ховд, Улаангом сумуудтай хиллэдэг.
Улаанбаатар хотоос 1340 км Улаангом хотоос 31 км алслагдсан газар нутгийн хувьд ерөнхийдөө өндөрлөг далайн түвшингээс дээш 1600-4200 м-т оршдог эрс тэрс уур амьсгалтай зуны улиралд 350С хэм хүртэл халж хүйтэрдэг. Хархираа, Түргэний болон Цагаан салаа, Харгайт, Гурван хороо, Бургастай, Орлого, Намир зэрэг том жижиг голууд, Их бага Адуун нуур, Яст, Шар, Хар зэрэг нууруудтай.
Буга ,Марал, Янгир, Аргаль, Ирвэс, Шилүүс, Дорго, Нохой зээх, Гахай зэрэг ховор амьтад нутаглаж агь, ерхөг, арц, таана, хөмүүл, сонгино, тошлой, үхрийн нүд, нохойн хошуу,тэхийн шээг зэрэг эмийн болон бэлчээрийн ургамал ургадаг.
2016 онд тус суманд 904 өрх, 3873 хүн амтай үүний 0-18 насны хүүхэд1476, 60-аас дээш насны ахмадууд 211, хөдөлмөрийн насны 2186 хүн амьдардаг.
126293 мянган толгой малтай хөдөөний 4, төвийн 2 багтай нийт хүн амын 89,3% нь үндэсний цөөнх хотон ястан амьдардаг. Эдийн засгийн голлох салбар нь нүүдлийн мал аж ахуй, ардын уламжлалт газар тариалан юм. Тус сумын газар нутаг алт, нүүрс, төмрийн хүдэр зэрэг байгалийн баялагаар элбэг бөгөөд одоо алтны нөхөн сэргээлтийн 4, нүүрсний 2 компани тус тус олборлолт хийж үйл ажиллагаагаа явуулж байна.Увс аймгийн баруун урд хэсэгт:
 Улаанбаатар хотоос 1344км,
 Аймгийн төвөөс 31 км зайд байрладаг.

Байгаль, газарзүйн онцлог
Газарзүйн онцлог. äàëàéí ò¿âøèíýýñ äýýø 1100-1600 ì ºíäºðëºã, áàéãàëü öàã óóðûí ýðñ òýñ óóð àìüñãàëòàé
Газар хөдлөлийн эрчим 2,5 балл.Усан сан

1980 онд ашиглалтанд орсон 2000 га талбай усжуулах газар доогуур 15 км-т тавигдсан хоолой бүхий боржуулах төхөөрөмжийг ашиглагдаж байна. Одоо жилд 300-450 га талбайд усалгаа хийж байна.

Дулаан хангамж. Сумын төвд Төсөвт байгууллагууд тус тусдаа бага оврын уурын зуухаар дулаанаа хангаж байна. Үүнд Ахлах сургуульд 5, Эрүүл мэндийн төв-2, Хархираа бага сургууль -1, Цэцэрлэг -2, ЗДТГазарт-1 Соёлын төв-1 нийт 12 уурын зуухууд ажиллаж байна. Гал тогоо бүхий газрууд гар галлагаагаар үйл ажиллагаа явуулж байна.

Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр буюу мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.Инженерийн дэд бүтэц

Зам тээвэр. Аймгийн төвөөс сум хүртэл нийт 31км шороон замаар явдаг. Багууд хоорондоо шороон замаар холбогддог. Тариалан сумаас аймаг хүртэл хатуу хучилтай зам тавих шаардлагатай.
Цахилгаан хангамж. Сумын газар нутаг дээгүүр ОХУ-аас итпортоор ББЭХСистемээр дамжуулан цахилгаан эрчим хүчийг авдаг.
Ус хангамж. Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн 5 гүний худаг, Хархираа багт 1 гүний худагтай. Хөдөөгийн айл өрхүүд худаг, гол мөрөнөөс болон булгийн усаар эх үүсвэрээ хангадаг.