Бургастай багийн товч түүх намтар
Бургастай баг нь 1965 онд Хорхойтын заагт төвлөрөн байгууллагдсан түүхтэй. Багийн төв нь сумын төвөөс 84 км ,аймгийн төвөөс 96 км зайнд оршдог юм.
Тус баг нь 2015 онд 135 өрхтэй 645 хүн амтай 32158 толгой малтай үүнээс тэмээ-485 адуу-550 ,үхэр-532 ,хонь 18548, ямаа-12043 тоологдсон байна.
Бургастай багаас төрсөн Эрдмийн цол зэрэг гавьяа шагнал хүртэж явсан хүмүүс : Байлдааны цусан гавьяаны улаан тугийн одонт Тэхнээ Түмэн, Физикийн ухааны дэд доктор Дорж Жаргал , Шашины ухааны доктор Дарам Мягмар, Хүн эмнэлэгийн тэргүүлэх зэргийн эмч Шуумар Жийдээ , Хүн эмнэлэгийн тэргүүлэх зэргийн эмч Бордой Нүүдэл ,Цэргийн дэд хурандаа Бөмбө Дорж зэрэг сэхээтэн төрөн гарчээ.
Багийн анхны сэхээтэн: Г.Жүүхэн малын анхны эмч , Борхамар Зундуй сумын анхны удирдах ажилтан багш, Ганхуур Бүүвэй анхны багш ,Ганхуур Тамсран хүний эмч, Шошь Идэш Ганхуур Ургамал Хүн эмнэлэгийн анхны ажилтан.
Улсын аварга: Малчин Жүүхэн Эрдэнэ , Донио Тогтуур, Тэсвээн Чимэд ,
Аймгийн аварга: Жумдай Надмид ,Мулзай Дорж ,Бүүдэр Балжинням ,Баагдай Бариа Чулуун Довчин
Аймгийн алдарт уяач: өж Бэчээ Толья, Бэчээ Цэвэгжав, Бэчээ Лхагвасүрэн
1940 оноос хойш бригадийн даргаар ажиллаж байсан хүмүүс: Б. Жүүхэн ,Б. Ихнасан Г. Дарь, Г.Чулуун ,Г. Норов, З.Хонгор, Мундааж, С. Ургамал, С.Уранхай, Ж.Дорж, Я.Нүүдэл С.Цогвоо, 1992 оноос хойш багийн даргаар :Б.Жаргал, Ж.Намнан, А.Ганжуур С.Сайнжаргал , Ч. Баянмөнх одоо хүртэл ажиллаж байна.