Тариалан сумын сүлд дуу
Шүлэг: Х.Лхамжав Ая: Р. Эрдэнэцогт
АВЬЯАСЛАГ ЗОН ОЛОН
Мөнгөн титмээр тэргүүнээ гоёсон
Мөнх цаст Хархираа оргилтой
Од сараар байгалиа шинжсэн
Олныг бишрүүлсэн ажилсаг малчидтай
Дахилт: Бий хуур уламжлалт тариалангаар
Буурал түүхийн шаргал хуудсанд
Алдар нэрээ тодхон мөнхөлсөн
Авьяаслаг зон олон
Хурмаст тэнгэрт тахилаа өргөсөн
Хонхоон хоо ариун шүтээнтэй
Хуурын аялгуунд уяран хөглөгдсөн
Хотлыг баясгасан язгуур бийчидтэй
ДАХИЛТ
Буян заяагаар биднээ өвлөгдсөн
Бургастай Тарвагтайн орд газартай
Ургацын далайд хадууртай сэлсэн
Удам дамжсан шилдэг тариачидтай
ДАХИЛТ
Үеийн үедээ магтан дуулагдсан
Үржил шимт алтан тээлтэй
Өвөг дээдсээс алдраа дуурсгасан
Өрнүүн хөдөлмөрч ард олонтой
ДАХИЛТ