УВС АЙМГИЙН ТАРИАЛАН СУМЫН УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ЦЭЦЭРЛЭГ
Сумын цэцэрлэг1955 онд Тариалан сумын төв Хархираан боомд 25хүүхдийн ортойгоор үйл ажиллагаагаа эхэлжээ.
Цэцэрлэгийн анхны эрхлэгчээр Мажигсүрэн, багшаар А. Жомбон, тогоочоор Хиймчиг, асрагчаар Ү. Сүхээ, Амгуулан нар ажиллаж байв.
1968 онд Ариунхан багш томиглогдон ирсэнээр мэргэжлийн боловсон хүчний хувьд ч бэхжиж эхэлжээ.1971 оны3-р сараас үйл ажилгааны цар хүрээ нь улам өргөжин 50 хүүхдийн ор хоног 7 ажилчны орон тоотой болж, хүүхэд өдрийн төлөвлөгөөг жил бүр 100-аас дээш хувиар биелүүлэн, таван жилийн гавшгайч цолтон олноор төрөн гарсан. Одоо тус сумын цэцэрлэг нь 5 бүлэгт 150 хүүхэдтэй, 20 багш ажилчидтай сургалт хүмүүжлийн үйл ажиллагааг явуулж, үндсэн болон хувилбарт сургалтыг ашиглан тойргийн СӨНХ- ийн 83,5%-ийг СӨБ-д хамруулан ажиллаж байна. Хархираа багт цэцэрлэгийн салбар бүлэг ажиллаж байна. Тус цэцэрлэг нь 1999, 2002, 2004, 2007, 2009, 2010 онуудад төсөл хэрэгжүүлэн сургалтын таатай орчин бүрдүүлэх, сургалт хүмүүжлийн ажлыг чанартай явуулах, малчдын хүүхдийн зуны сургалтанд хамруулах зэрэг ажлуудыг зохион байгууллаа. 1990 оноос мал аж ахуй, газар тариаланг үр ашигтай эхэлснээр хүүхдийн хоолны хэрэгцээг мах, сүү ногооны 60 орчим хувийг өөрийн аж ахуйгаас хангах, сургалтын хэрэглэгдэхүүн материалаг баазыг бэхжүүлэх зэрэг үр дүнтэй ажиллаж ирлээ. Үүний үр дүнд 1996, 1999, 2010онуудад Аймгийн тэргүүний цэцэрлэгээр 1995, 1998, 2002, 2006, 2010 онуудад сумын тэргүүний байгууллагаар, 2000 онд системдээ 2-р байр, 2002, 2004 онуудад системдээ 1-р байр тус тус эзэлсэн. Мөн хүүхдэд урлаг уран сайхан гоо сайхны төлөвшлийг эзэмшүүлэхэд анхааран ажилласнаар Аймгийн засаг даргын нэрэмжит “ Авъяас – 2007, 2008, 2009 2010 “ уралдаанд дуу, бүжгийн хамтлагууд 1-р байр эзлэн алтан медал цомын эзэд болсон. Мөн аймгийн бага насны хүүхдийн дунд зохиогдсон “ Цодгор хүү- 2010, 2011” уралдаандЦ. Бямбасүх тэргүүний байр эзлэж улсын уралдаанд амжилттай орлцсон
2008, онд аймгийн “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”
2009 онд аймгийн “ Хүүхдэд ээлтэй байгууллага хамт олны гэрчилгээ авсан
2010 онд “ Улсын тэргүүний цэцэрлэг” –ийн болзол хангаж батламж, мөнгөн шагналаар шагнагдсан.
2011 онд Аймгийн эрүүл мэндийг дэмжигч байгууллага – аар шалгарч 1-р зэрэглэлийн гэрчилгээ,
Аймаг, сум байгууллагын ажил мэргэжлийн аврага 10 гаруй багш ажилчид ажилладаг.
2008 онд 97,5 сая төгрөгийн төсөвт өргөтгөл хийж, 1 бүлэг, дуу хөгжим, биеийн тамирын заал, эрхлэгчийн өрөө тохижуулан ашиглалтанд оруулж, мэргэжлийн багшаар 100% хангагдсан. Багш нарын 66,6% мэргэжлийн зэрэгтэй, 71,5% нь магистр болон бакалаварын боловсролтой болсон байна
Хамт олны ажлын амжилтаас
Нэг. Бидний бахархал
 1996, 1999, оны аймгийн тэргүүний үйлчилгээний байгууллага, хамт олон
 2000, 2002 оны системийн аварга байгууллага
 1993, 1998, 2006,2012,2013 оны сумын тэргүүний байгууллага
 2013,2014 Аймгийн Бүтээлч цэцэрлэгээр
 2014 онд Ногоон байгуулж болзолт урладааны тэргүүн байр
 Боловсролын тэргүүний ажилтан 3
 БСШУ- ны яамны жуух бичигтэн 4
 Аймгийн Засаг даргын хүндэт Жуух бичигтэн 2
 Аймгийн ИТХ, Засаг даргын хүндэт өргөмжлөл,
барын бичгээр шагнагдсан 5
 Аймгийн сумын бүтээлч багш 1
 Аймгийн Дууч бяцхан мисс 1
 Сумын аварга тэргүүн нэг 10
 Байгууллагын аварга тэргүүн 5
 Аймгийн аварга “Улаан сарнай” бүжгийн хамтлаг
 Урлагийн үзлэгийн медалтан 50 гаруй
Хоёр. Бүтээлч ажлын талаар
• 1995, 2005 онд цэцэрлэгийн 40,50 жилийн ойг тэмдэглэсэн
• Эрдэм, Золбоо, тохилог орчин, Ариун зэрэг төсөл хэрэгжүүлж материалаг баазыг бэхжүүлэх ажил хийсэн
• Малчдын хүүхдийн зуны сургалт зохион явуулж бэлтгэн бүлэг хичээллүүлсэн
• Их засварын төсөл, төсвийн хөрөнгөөр, урсгал засварыг хамт олны хүчээр хийж байрны ажиллалтыг 100 хувьд хүргэсэн
• Байгууллагадаа нам даралтын уурын зуух тавьсанаар хүүхдийн сурч, хүмүүжих тохилог орчин бүрдсэн
• Туслах аж ахуйг үр ашигттай хөгжүүлж сургалтын хэрэглэгдэхүүн тоглоом наадгай, даралтад хөгжим, принтер, компютри,, канон, приствка, видео, камер, өсгөгч зэрэг техник хэрэгсэлээр иж бүрэн хангагдсан
• Багш ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх боломжтой болсон
• Эцэг эх, хамт олны санаачлагаар биеийн тамирын талбай, анги танхимаа тохижуулсан
• Тоглоомын тусгай өрөө танхимтай босоноор хүүхдийн бие бялдарын өсөлт хөгжилтийг сайжруулах боломж бүрдүүлсэн.
• Хүүхдийн баяр, шинэ жилээр урлаг соёлын арга хэмжээг тусгай хөтөлбөрөөр зохион байгуулж эцэг, эх сумын иргэдэд байгууллагаа сурталчлан видео бичлэг хийж түүхээ бүрдүүлэн ажиллаж байна.
Гурав: Бидний зорилт
• Цэцэрлэгийн өргөтгөл хийж СӨБ-д хамрагдах хүүхдийн тоог нэмэгдүүлж 1-р ангид элсэгчдийг сургуульд амжилттай бэлтгэж, халамжийн бүлэг нээж ажиллуулах