2018-10-09   04:05:45   405   0
  ГАМШГААС ХАМГААЛАХ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЭХ УЛСЫН ДАДЛАГА СУРГУУЛЬ
Гамшгаас хамгаалах нүүлгэн шилжүүлэх бэлэн байдлын Улсын үзүүлэх сургалт Тариалан суманд амжилттай зохион байгуулагдлаа. Уг сургалт 9-р сарын 27-нд бэлтгэл ажил эхэлж 10-р сарын 7-ны өдөр сумыг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ боллоо. Энэ сургалтанд ОБЕГ-ын бие бүрэлдэхүүн, аймгийн Засаг даргаар ахлуулсан харъяа агентлагуудын удирдлага болон бүх сумын удирдлагууд нийт 200 орчим хүн оролцлоо. Нүүлгэн шилжүүлэлтийн үеэр сумын 400 гаруй иргэнийг сумаас 3 км зайд байгуулсан аюулгүй бүсэд нүүлгэж ажиллаа. Энэхүү ажилд бие сэтгэлээрээ оролцсон сумын мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүн, аж ахуйн нэгж, нийт иргэддээ баярлаж талархсанаа илэрхийлье. Та бидний хамтын зүтгэлээр сумын үзүүлэх сургалтанд "Онц сайн" гэдэг үнэлгээ авлаа.
СЭДЭВ : Цаг үеийн мэдээ