МЭНДЧИЛГЭЭ
Цал буурал Хархираан уулсаа тэргүүнээ болгон залсан
Цагийн эрхшээнд бүдрээгүй хөрс шороондоо тариа будаагаа халиуруулсан
Цайлган сэтгэлээр ивээсэн та нарыгаа хүндэтгэж
Цагаан сүүгээ цацал болгон өргөн мэхийн ёсолж мэндчилье!
Уул ус ариун шүтээндээ залбирч нэг саатаарай
Унасан нутаг газар шороондоо хөрвөөж нэг баясаарай
Угаасан гол рашаан уснаасаа ундаалж нэг ариусаарай
Ураг төрөл ахан дүүстэйгээ учран золгож баярлаарай
Төрөлх нутгийнхаа түүхт 90 жилийн их ойд зориулсан бүтээн байгуулалт
хандивын үйл ажиллагаанд морилон саатсан танд баярлалаа.
Сум орон нутгийн удирдлага, нутгийн зөвлөл, нутгаа гэсэн иргэдийн санал санаачлагаар “Тариалан 90жил” 90 бүтээлч ажлыг санаачлан хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд зарим ажлууд нь хийгдэж эхэлчхээд байна. Түүхт 90 жилийнхээ ой угтсан бүтээлч ажлууд маань та бид бүхний хичээл зүтгэлээс ихээхэн хамаарах болно.
Энэхүү ажлуудаа одтой хийморьтой бүтээж 2015 онд төрөлх сумынхаа түүхт 90 жилийн ойд баяр бахдалтай цог хийморьтойгоор уулзацгаая!

Увс аймаг Тариалан сумын
Засаг дарга: С.Цолмон
 ДҮРСТЭЙ МЭДЭЭ ...

САНАЛ АСУУЛГА ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...