Увс аймгийн Тариалан сум Толь багийн түүх
Толь баг нь анх 1992 онд 135 өрхийн 495 хүн амтай 3500 толгой малтай, бага бүлгйин сургууль хүн эмнэлэг, соёлын төв, хүүхдийн цэцэрлэг, ясли зэрэг байгууллагуудтай Хар тарвагатайн нүүрсний уурхайг түшиглэн байгуулагдсан. Анхны багийн даргаар Нянгар овогтой Нямжав, БИНХ-ын даргаар Н. Доржоо нар 1992-1997оныг хүртэл 5 жил, 1997-2000 он хүртэл Ж. Алтантогтох БИНХ-ын даргаар Н.Доржоо ажилласан ба энэ онд 139 өрхийн 539 хүнтэй болж тухайн үеийн хуулиар тосгоны статустай болсон. 2000-2004 онд С. Лхагвасүрэн БИНХ-ын даргаар Н. Доржоо 2004-2006 он хүртэл Х. Долгор БИНХ-ын даргааар Н. Доржоо 2006-2008 онд С. Лхагвасүрэн БИНХ-ын даргаар Н. Доржоо 2008-2012 онд Ж. Алтантогтох БИНХ-ын даргаар К. Алимаа нар ажилласан. 2008-2012онд 54 өрх 189 хүн 4300 толгой малтай баг болсон. 2012 оноос одоо хүртэл багийн засаг даргаар Ж. Мөнгөншагай БИНХ-ын даргаар Ш. Тогтохбаяр тэргүүлэгчдээр К. Алимаа, Ж. Дамирансүрэн, Б. Гомбожав нар ажиллаж байна. Толь баг 2014 оны хүн ам амлын тоогоор 7768 толгой малтай, 55 өрхийн 220 хүнтэй, багийн эмчээр Н. Доржоо , багийн эмэгтэйчүүдийн даргаар К. Алимаа нар ажиллаж байна. Толь багийн 20 өрх нь мал аж ахуй эрхлэн, 5 өрх төрийн байгууллага, 30 өрх хувиараа хөдөлмөр эрхлэн амьдардаг юм. Толь баг нь байгалийн баялаг болон алт нүүрсний ордтой баян нутаг юм. Толь багийн Хороо, Толь гэдэг газар нь Янгир, Ирвэс, Чоно, Буга , Үнэг, Мануул, Хярс зэрэг ан амьтан байрлаж амьдардаг ба байгалийн үзэсгэлэнт газруудтай өвөрмөц нутаг юм. Сумынхаа 90 жилийн ойг угтан сумын сайн малчин 4, сумын алдарт уяач 2, улаан загалмайн нигүүлсэнгүй үйлстэн 20, багийн эмч Н. Доржоо нь аймгийн тэргүүний эмч . Багийн иргэн Ж.Жимбээ ХХАА-н тэргүүн болсон амжилтаараа ойгоо угтаж байна. Цаашдаа толь баг нь Монгол улсын тэргүүний баг болохыг зорин ажиллаж байна.