Хөхөө багийн танилцуулга
Хөхөө баг нь сумын төвийн тө баг бөгөөд иргэд нь мал аж ахуй, газар тариалан, жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ /худалдаа, хоршоо, компани,аж ахуй нэгж/ төрийн үйлчилгээний ажил зэрэг салбар салбарт үйл ажиллагаагаа явуулж байна.
Газар нутгийн хувьд уулархаг өндөрлөг газар байрладаг бөгөөд далай түвшнээс дээш 1600-4200 м оршдог бөгөөд зуны улиралд +35 хэм хүртэл халж өвөлдөө 30-60 см цас унаж -35-50 хэм хүртэл хүйтэрдэг цаг уурын хувьд эрс тэрс уур амьсгалтай юм. Тус багийн нутаг дэвсгэр дээр Захиргаа, Сургууль, Цэцэрлэг, Соёлын төв, Эмнэлэг зэрэг төрийн үйлчилгээний байгууллага Хаан банк, Төрийн банк зэрэг төрийн бус байгууллага, Алдар тулга ХХК, Оргил боломж ХХК, Боршоон жинст ХХК, Хөхөө Мянган ХХК, Хонхой- Хоо ХХК, Донь-Мөнх ХХК, Туяа Увс хоршоо, Босоо эсгий хоршоо, Бургастай гол хоршоо, Гурван тээлийн өгөөж хоршоо, Таван засал хоршоо, Таван Эрдэнэ хоршоо, Алтан түрүүн шим нөхөрлөл, Ундрал нөхөрлөл, Хангайн хишиг нөхөрлөл, Хан-Хөхий нөхөрлөл, Овоот нөхөрлөл зэрэг төрийн бус байгууллага үйл ажиллагаагаа явуулж байна.
Багийн эдийн засгийн голлох салбар нь нүүдлийн мал аж ахуй, ардын уламжлалт газар тариалан юмаа . нийт өрхийн 70 гаруй хувь нь усалгаатай газар тариалан хадлан, тариа, ногоо, жимс жимсгэнэ эрхэлж байна.
Хөхөө багийн нийт өрх нь 355, нийт хүн ам нь 1466 малчин өрх 66, мал бүхий өрх 190, малгүй өрх 99, нийт мал 17676 үүнээс тэмээ- 49, адуу-213, үхэр-1141, хонь- 6834, ямаа-9455 малчин өрхийн мал нь 8820, мал бүхий өрхийн мал нь 8872, оюутан сурагчын тоо 107
2002 онд ХХААЯ, Монголын Радиогийн нэрэмжит “Өргөмжлөл” шагнагдсан.
2014 онд Улаанбаатар хот дахь Монголын Хархираа Хатад Холбооны “Өргөмжлөл”
Бригадын даргаар: С. Гүржав, С. Нүүдэл, Д. Санж, Б. Санж, Г. Маньбазар, М. Катав, Б. Сайнбаяр, А. Батаа, Х. Цэдэв, Н. Ядамсүрэн, С. Зундуй нар
Багийн даргаар: Донио Дуламжав 1982-1992, Буянцог Тогтуур 1992-2000, Хорлоо Тогтох 2000-2008, Гомбо Хүрэлдээ 2008 оноос одоо хүртэл
Багийн Иргэдийн Нийтийн Хурлын даргаар: Баагдайн Намсрай, Бат Батжаргал, Шавьнай Зандан, Хүүхээ Батчулуун, Өнөрбаян Цэндсүрэн нар ажиллаж байна.
 ДҮРСТЭЙ МЭДЭЭ ...

САНАЛ АСУУЛГА ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...