Тариалан сумын Засаг даргын нийгэм эдийн засгийн зорилтоос
2013 онд хийж хэрэгжүүлсэн онцлох 9 ажил.
2013 оны 12. 27 нд
1. 640 суудалтай сургуулийн барилга баригдаж эхэлсэн.
2. Соёлын төвийн 70 жилийн ой тэмдэглэв.
3. Нийтийн халуун ус, Төрийн банкны барилга барьж ашиглалтанд оруулав.
4. Бөхийн дэвжээ шинээр авч, бөхийн клуб байгуулагдан, багачууд, өсвөр үе, хүчтэнгүүдийн барилдаан тогтмолжиж, аймгийн цолтой бөх 3 төрөв.
5. Орчин тойрны чулуу, хогноосоо бүрэн салж, газар торлон ойжуулах ажил хийгдэж эхлээд байна.
6. Орон нутаг хөгжлийн сангийн хөрөнгө 199,0 сая төгрөгөөр бүтээн байгуулалтын ажил, Сум хөгжүүлэх сангийн хөрөнгө 245,0 сая төгрөгөөр Жижиг дунд үйлдвэрийн хөнгөлөлттэй зээл олгогдож, 50 хүн ажлын түр болон бүрэн байртай болсон.
7. Сумын төвд сайжруулсан төв зам тавигдав.
8. Иргэний танхимтай болов.
9. “Уулын спорт” клуб байгуулагдаж цаст Хархираан оргилд Монгол улсын 80 уулчин, Мянган уулын оргилд манай сумын 70 уулчин авиралт хийв. Манай сумын гар бөмбөгийн баг аймагтаа 4 дахь удаагаа аварга болж “Цом алтан медаль” хүртлээ.
Тариалан сумын Засаг даргын 2014 онд хийж хэрэгжүүлсэн ажлаас онцлох 9 ажил.
1. Сумын наадмын талбай тохижуулах ажил хийнэ.
2. Ногоон байгууламж ойжуулалт бий болгоно.
3. Хүүхэд залуучууд чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх зорилгоор тоглоом, нийтийн биеийн тамирын талбай байгуулна.
4. Сумын төвд дэнж хороололд цахилгааны шугамуудыг шинэчилж, төв замын дагуу гудамжны гэрэлтүүлгийг хийж ашиглалтанд хүлээлгэн өгсөн.
5. Сумын нэг өрхөд 5 сая төгрөг өгч 10 өрхийг малжуулан, малжуулах төсөл хэрэгжүүлсэн.
6. Орчин үеийн шийдэл бүхий 20 айлын жишиг хороолол барьсан.
7. Арвайн гурил сумын бренд бүтээгдэхүүн болгосон. 1000 биеч биелүүлэн “Юнеско”- д бүртгүүллээ.
8. Хархираа баг Толь багийн Хүн эмнэлгийн барилгад засвар хийж ашиглалтанд оруулсан.
9. 90 жилийн ойд зориулж Монголын Үндэсний телевизрээр сум орон нутгийн баримтат кино гаргахаар нэвтрүүлэг бэлтгэж, сумын 9 онцлох зүйлийн нэрсийг тодруулж гаргалаа.
Тариалан сумын Засаг даргын 2014 онд хийж
хэрэгжүүлсэн ажлаас онцлох 9 ажил.
1. Сумын дүрэм, сүлд дуу батлагдсан.
2. Ногоон байгууламж ойжуулалт бий болгосон.
3. Дэнж хороололд цахилгааны шугамуудыг шинэчилж, төв замын дагуу гудамжны гэрэлтүүлэг хийсэн.
4. нэг өрхөд 5 сая төгрөг өгч 10 өрхийг малжуулан, малжуулах төсөл хэрэгжүүлсэн.
5. Орчин үеийн шийдэл бүхий 20 айлын жишиг хороолол барьсан.
6. Хатад холбооны чуулга уулзалт зохион байгуулж “ Бий хуур, Арвайн гурилыг бренд бүтээгдэхүүн” болгож, “Юнеско”- д бүртгүүллээ.
7. Сумын төвд 3 км газар сайжруулсан шороон зам тавьсан.
8. Тариалан Эрүүл мэндийн төв нь “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй” эмнэлгийн болзлыг биелүүлж “Улсад” 1-р байранд орсон
9. Сумын 9 гайхамшиг бий болгосон.
Тариалан сумын Засаг даргын 2015 онд хийж хэрэгжүүлэх
Онцлох 9 нэр төрлийн ажил.
1. Сум байгуулагдсаны түүхт 90 жилийн ойг зохион байгуулна.
2. 640 хүүхдийн хичээлийн байрыг ашиглалтанд оруулна.
3. 90 жилийн ойд зориулж Монголын Үндэсний телевизрээр сумын тухай баримтат кино бэлтгэж гаргана.
4. Сайжруулсан шороон замын ажлыг бүрэн хийж ашиглалтанд оруулна.
5. Орчин үеийн хаус бичил хороолол бий болгоно.
6. Сумын төвийг нэгдсэн халаалтанд холбоно.
7. Ахмад , хүүхэд, залуусын парк байгуулна.
8. Ахмад дайчдын дурсгал, хүндэтгэлийн өндөрлөг бий болгоно.
9. Багуудын контор засварлаж. Гэрэлтүүлэгч цамхаг бий болгох
Тариалан сум ЗДТГазар 2014. 12. 29.
 ДҮРСТЭЙ МЭДЭЭ ...

САНАЛ АСУУЛГА ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...