Сумын ИТХ
Сумын ИТХ-ын 2012. 12. 28.ны
өдрийн хуралдааны 2/ 03 тоот
тогтоолоор батлав.
Шинэчлэлийн засгийн газрын 2012 – 2016 онд
хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг
үндэслэн сумынхаа ААН байгууллага, бүтээлч,
санаачлагатай иргэдтэйгээ хамтран бүтээсэн
мөрийн хөтөлбөр / 2012 – 2016 /
Монгол улсын шинэчлэлийн засгийн газар,аймгийн засаг даргын 2012- 2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр иргэд,сонгогчид, төр хувийн хэвшил,иргэний нийгмийн байгууллагын санал хүсэлтүүдэд үндэслэн орон нутгийн иргэдийн амьдралын түвшин сайжруулах,ажилсаг амьжиргаатай Тариаланчуудынхаа идэвхтэй бүтээлч оролцоонд тулгуурлан,шударга ардчилсан тогтолцоог бий болгох замаар сумынхаа нийгэм эдийн засгийн хөгжлийн өсөлтийг нэмэгдүүлэх,төрийн албаны үйл ажиллагаанд хууль дээдлэх ёсыг бодитой хэрэгжүүлж албан хаагчдын сонирхолын зөрчил,авилгад өртөхгүй байх,архигүй орчинг бүрдүүлж ажиллах зарчмыг үндэслэн дараах мөрийн хөтөлбөрийг боловсруулан та бүхэнд танилцуулж байна.
Нэг . “Ажилтай орлоготой Монгол хүн”
Орон нутаг төсвийн хувиарлалтаас зохих хэмжээнд өөрөө мэдэж зарцуулдаг эрх мэдэл нэмэгдэж байгаа тул төсвийн нээлттэй ил тод байдлыг хангах,хуулийн дагуу хяналт тавьж, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох,сум орон нутагт нэн тэргүүний хэрэгцээ ,шаардлагад нийцсэн ажил, үйлчилгээ,дэд бүтэц, ХАА-н салбарыг хөгжүүлэх замаар эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлнэ.
1. Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэж төрөлх сумаа жишиг сум болгон хөгжүүлэх ажил хийж гүйцэтгэнэ..
2. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдсэн “Хар тарвагатайн “нүүрсний ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын жагсаалтанд оруулах замаар орон нутгийн төсвийн орлого ,ард иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, амьдралыг сайжруулах боломжийг судлан шийдвэрлэж, уул уурхайн үйлдвэрийн ашгаас иргэдэд хувь хүртээх, хамтран ажиллах талаар гэрээ байгуулж ажиллана.
3.Бичил уул уурхайн эрх зүйн орчинг бүрдүүлэн,нөхөрлөл хоршооны хэлбэрт оруулан тэдгээрт газрын зөвшөөрөл олгож, орон нутгийн хөгжлийн төлөө хийх ажлыг гэрээгээр зохицуулж хамтран ажиллах нөхцөл боломжоор хангана.
4.Малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх,боловсруулалтын ажлын хамрах хүрээг 2 дахин нэмэгдүүлнэ..
5. Хөдөө аж ахуйн боловсон хүчний нөөцөд тулгуурласан МАА- н фермер гахай, шувуу, зөгий үржүүлэхэд бага хүүтэй хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүлнэ.
6. Газар тариалангийн жишиг аж ахуй байгуулан газар тариалан эрхлэгчдэд үндсэн болон эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэхэд нь бага хүүтэй зээлийн дэмжлэг үзүүлнэ.
7. Хархираа багт Тэжээлийн үйлдвэр байгуулж, тэжээлийн фондтой болох..
8. Жимс жимсгэнэ боловсруулах үйлдвэр байгуулахыг дэмжих нөхцөл бүрдүүлж, түүхий эд бэлтгэх орон нутгийн сүлжээг бий болгоно.
9. Хүнсний ногоо, жимс жимсгэний агуулах зоорь, хөргүүрийн багтаамжийг нэмэгдүүлэх аж ахуйн нэгжид хөнгөлөлт үзүүлнэ.
10. Ургамлыг хортон шавьжнаас хамгаалах хор бордоог судалгааны үндсэн дээр нийлүүлэх болон тариаланчдад зөвлөн туслах сүлжээ байгуулна. .
11. Орон нутаг хөгжлийн санг 250- 300 саяас доошгүй төгрөгийн эх үүсвэртэй болгоно.
12. Сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах ЖДҮ үйлдвэр байгуулна.
13.Стандартын шаардлага хангасан иргэн, мал эмнэлэг байгуулахыг хөхүүлэн дэмжинэ.
14. Өндөр ашиг шимтэй МАА –н үйлдвэрийг хөгжүүлэхийн тулд үржлийн цөм сүрэг бүрдүүлнэ,сайн чанарын хээлтэгч, хээлтүүлэгч бойжуулан малын гарал үүсэл, ашиг шимийг сайжруулна.
15.Өвөлжөө хаваржааны бүс нутаг тогтоож дагаж мөрдөх журам боловсруулан баталж ,бүс нутгийг хамгаалалтанд авна.
16.Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг гарган,сумын хил ,хилийн цэсийг тодруулна.
17. Аж ахуйн нэгжийн захиалгаар зах зээлийн эрэлтэд нийцсэн мэргэжлээр мэргэжилтэнг сургаж дадлагажуулах замаар жилд 10- аас доошгүй ажлын байрыг шинээр бий болгоно.
18. Иргэдийн газар өмчлөлийг бүрэн шийдэж гэрчилгээжүүлэн газраа зээлд барьцаалах нөхцөлийг бүрдүүлж, сумын төвийн олгогдоогүй газрыг иргэдэд бүрэн өмчлүүлэн эзэмшүүлж, хорооллыг эмх цэгцтэй болгох ажлыг зохион байгуулна.
19. Ахуйн үйлчилгээний цогцолбор төв байгуулан, иргэдэд үйлчлэх ажлыг дэмжиж ажиллана.
20.Малчдын бүлэг хоршоонд бэлчээрийн газрыг гэрээгээр зүй зохистой ашиглуулах.
21. Хурдны удамтай морьдын шилмэл омгийг хөгжүүлж, уяачдыг нэгтгэн гал байгуулах ажлыг дэмжиж ажиллана.
22. Хархираа, Хөхөө багт техникийн сэлбэг хэрэгслийн худалдаа, засвар үйлчилгээний цэг,дугуй засварын газар бий болгоно.
23. Барилга, барилгын материалын үйлдвэр барьж, барилгын чиглэлээр жижиг дунд үйлдвэр байгуулахад бүх төрлийн туслалцаа дэмжлэг үзүүлнэ.
24. Тариалан Улаангом чиглэлийн замын дагуу Хархираан голд гүүр барьж ашиглалтанд оруулна.
25. Тээлийн боомын голын ар талд байгаа сууринг цахилгааны эх үүсвэртэй болгож газар тариалан, жижиг дунд үйлдвэр эрхлэх таатай орчин бүрдүүлнэ.
26. Галдан бошигтын бухыг сэргээж малын бэлчээр зохистой ашиглах газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэх ажлыг эрчимжүүлнэ.
27. Булаг шандны ус хамгаалах,хашлага барих хамгаалалт хийх,ус цэвэршүүлэх төхөөрөмжийг гүний худагт байршуулна.
28. Мал угаалгын ванн 2 -ийг шинээр барих буюу засварлаж ашиглалтанд оруулна.
29. Нийтийн халуун усны үйлчилгээний төв байгуулна.
30. Сумын төвийн зарим чиглэлийн цахилгааны шугамыг сольж шинэчлэн төв транспорматоруудыг тоолууртай болгоно.
31. Төсөвт байгууллагын илүүдэлтэй байгаа зарим барилгыг тамгын газрын мэдэлд авч ажлын байр бий болгох зориулалтаар ашиглаж болох асуудлыг судлан шийдвэрлэнэ.
32. Ажлын байр бий болгох, ажил орлогогүй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, амьжиргааг дээшлүүлэх зорилгоор жимс жимсгэн, үр тариа, хүнсний ногоо тариалах боломжийг бүрдүүлнэ.
33.Малчдын саналыг харгалзан Мянган багийн төвийг Довтод суурьшуулах ажлыг ажлын хэсэг гаргаж судална.
34.Сумын билэгдэлтэй самбар хаалгатай болно.
35. Аялал жуулчлалыг хөгжүүлэх,үйл ажиллагааг дэмжиж ажиллана.
36. Нутаг дэвсгэрийн хөгжилд ашиг тусаа өгсөн, иргэдийн эрх ашгийг хамгаалсан тэднийг ажиллаж амьдрах нөхцөл боломж бүрдүүлсэн малчдын бүлэг хоршоо, нөхөрлөл,ЖДҮ, дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай томоохон хэмжээний үйлдвэр үйлчилгээ явуулах ААН, пүүс кампаныг тууштай дэмжиж ажиллана.
Хоёр.” Эрүүл чийрэг Монгол хүн”
Эрүүл мэндийн оношлогоо, эмчилгээ,үйлчилгээг иргэн бүрт хүртээмжтэй хүргэх, эрүүл мэндийн боловсрол олгох,эрүүл зан үйлийг төлөвшүүлэхэд шинэчлэл хийж эрүүл мэндийн байгууллагын үйлчилгээний ажлыг сайжруулна.
1. Хүүхэд залуучууд чөлөөт цагаа эрүүл орчинд зөв боловсон өнгөрүүлэх орчин бүрдүүлнэ.
2. Иргэдэд үзүүлэх сувилахуйн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Сувилахуйн жишиг төв”-ийг байгуулна.
3. Хүн эмнэлгийг орчин үеийн ЭХО ,автомат даралтын аппарадтай болгож, хувийн хэвшлийн байгууллагатай хамтран ажиллах хүн амын дунд зонхилон тохиолдож байгаа шүдний өвчлөлийг бууруулна.
4. Эмнэлгийн шинжилгээний лабораторийн тоног төхөөрөмжийг шинэчилнэ.
5.Хөдөөгийн 5 багын эмч нарыг үзлэг хийхэд нь зориулж зөөврийн үзлэгийн гэр майхантай болгоно.Мөн Ширээтэд амралт сувиллын газар байгуулахыг судалж шийдвэрлэнэ.
6. Иргэн бүрийг жил тутамд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж цахим карттай болгоно.
7. Эмнэлэгийг гүний худагтай болгож цэвэр бохир усны системийг ашиглалтанд оруулна.
8. Эмнэлэгийн түргэн тусламжийн машины парк шинэчилнэ..
9.Согтууруулах ундаа хэрэглэдэггүй, эрүүл идэвхтэй амралтын клуб байгуулахыг дэмжинэ.
10. Хүн амаа аюулгүй хүнсээр хангах, хүний амьдрах орчин,байгаль орчинд сөрөг нөлөөгүйгээр тэнцвэртэй хөгжлийг хангах экспорт,импортын зохистой бодлого хэрэгжүүлнэ.
Гурав .”Эрдэм боловсролтой Монгол хүн”
Боловсрол соёлын байгууллагын материаллаг баазыг бэхжүүлж,хүүхэд бүрийг сурч боловсрох, авьяас чадвараа нээн хөгжүүлэх боломжийг бүрдүүлнэ.
1. 160 хүүхдийн Цэцэрлэгийн байр шинээр барина.
2. 120 хүүхдийн дотуур байрны барилгыг шинээр барина.
3. 640 суудалтай сургуулийн хичээлийн байр үргэлжлүүлэн барина.
4. Сургууль, соёлын төвийг нэгдсэн халаалттай болгох.
5. Сурагчдын сурч боловсрох нөхцөл боломжийг сайжруулах зорилгоор анги бүрийг проектортой, зарим кабинетыг лигофонтой болгоно.
6. Багш ажилчидын эрүүл мэндийг дэмжих зорилгоор Сургууль Цэцэрлэгт чийрэгжүүлэлтийн танхим байгуулахад нь дэмжлэг үзүүлнэ.
7. Цэцэрлэг,Соёлын төвийг интернеттэй холбож компьютер, бусад техник хэрэгслийг шинэчлэх. Цаашид интернет ашиглах боломж бүрдүүлнэ.
8. Төсөвт байгууллагуудын гадна талбайн тохижилтод анхаарч ногоон байгууламж байгуулан хашаатай болгоно.
9.Сумын номын сангийн үйл ажиллагааг цахимжуулж, музейн үзвэрийг засварлан баяжуулах ажилд ард иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ.
10. Соёлын төвийн барилгад их засвар хийлгэнэ.
11. Сум орон нутагтаа явуулж буй ажлаа тайлагнах телевизийн нэвтрүүлэг ажиллуулна.
12. Бөхийн иж бүрэн тоног төхөөрөмж бүхий клуб байгуулж, биеийн тамирын хичээлд хэрэглэгдэх техник хангамжийг нэмэгдүүлнэ.
13. АББ- ын “Иргэдийн гэгээрэл” төвийг орчин үеийн шаардлага хангасан сургалтын зориулалттай техник хэрэгсэл,ноос самнагч,сэмлэгч машин, оёдлын машинтай болгоно.
14.Сурагч бүрийн авьяасыг нээн илрүүлэх, хөгжүүлэх,” Авьяас ном” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажилд амжилт гаргасан иргэн, багш хамт олон, сургууль цэцэрлэгийг дэмжин, туршлагыг түгээн дэлгэрүүлэх, материаллаг орчин бүрдүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлж , шатарчин даамчин анги шалгаруулах тэмцээн зохиож анги бүр хуур ихэлтэй,хүн бүр биелж чаддаг байх ажлыг зохиох.
15.Хархираа багийн бага сургуульд их засвар хийлгэж, сургуулийн гал тогоог иж бүрэн цахилгаан хэрэгслээр хангана.
16. Монголын уламжлалт соёл,зан, заншил,өв уламжлал өвлүүлэх “Зөв монгол хүүхэд” хөтөлбөр хэрэгжүүлнэ.
17. Малын хулгайтай тэмцэх цахим сүлжээнд хамрагдана.Аж ахуйн нэгж бусад газрыг камержуулна.
18. Орон нутгийн телевиз САМА, МВС нэвтрүүлгийг үзэх нөхцөл боломжоор хангана.
19. Компъютер интернетийн эрин үе ирж байгаатай холбогдуулан насан хүрэгчдийн дунд компъютрийн анхан болон дунд шатны сургалт ээлж дараалалтайгаар зохион байгуулж явуулна.
20. “Жи “ мобиалын дахин дамжуулах станцыг Тарвагатай багийн нутаг “Жид”-ийн орой дээр байрлуулна.
Дөрөв.” Аюулгүй орчинтой Монгол хүн”
Байгаль орчиноо хамгаалах,зохистой ашиглах,нөхөн сэргээх замаар ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж, албан байгууллага ААН, ард иргэд бүр ойжуулагч, цэцэрлэгжүүлэгч байж экологийн тэнцвэртэй аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ.
1. 20 айлын орон сууц шинээр барьж залуу өрхийг орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлнэ.
2. Усны эх үүсвэргүй бэлчээрийн нөөц бүхий газруудад худаг гаргах, цөөрөм байгуулах, бэлчээрийн талбай ашиглалт, булаг шандны ундаргыг сайжруулах ажлыг сумын хэмжээнд зохион байгуулна.
3. Шинээр баригдах барилга байгууламжийн төсвийн 10 хувийг ногоон байгууламж болон байгальд ээлтэй технологи нэвтрүүлэхэд зарцуулна.
4. Хур хогийг цэвэрлэж отволдох, хогийн цэгт биологийн нөхөн сэргээлт хийх, ойжуулах төсөл хэрэгжүүлэн хамгаалалттай болгоно.
5. Шууданг багт хүргэх үйлчилгээний хүртээмжийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, электрон шуудангийн сүлжээг нэвтрүүлэх ажлыг хийж эхэлнэ.
6. Сумын төвийн тохижилт сайжруулан гудамж хороолол,албан газруудын гэрэлтүүлгийг бүрэн хийж дуусган төв гудамжаа сайжруулсан замтай болгоно.
Тав. “ Эрх чөлөөтэй Монгол хүн “
Хариуцлага хяналтыг төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болгон мөрдүүлж, хүнд сурталгүй,авилгаас ангид,нийтийн үйлчилгээг төлөвшүүлж, хүн бүр хууль дээдлэн,эрх тэгш амьдрах боломжийг бүрдүүлнэ.
1. Нутгийн удирдлагын ордон барина.
2. Төрийн байгууллагын үйл ажиллагааг иргэдэд нээлттэй болгох цогц арга хэмжээг авч төрийн байгууллагуудад шийдвэр гаргахдаа иргэний танхим , төрийн бус байгууллагын саналыг заавал авсан байх тогтолцоог бий болгоно.
3. Төрийн бүх шатны албан хаагчдын үүргийг тодорхой болгож, үүргийн биелэлтийг үндэслэн хариуцлага тооцдог болгоно.Мөн цагийн бүртгэлийг үнэн бодит болгох техник тоног төхөөрөмжтэй болгоно.
4. Төрийн албан хаагчдыг шудрага өрсөлдөөнд тулгуурлан сонгон шалгаруулах журмаар ажилд авна.
5. Төрийн албан хаагчдыг иргэний зөвлөлийн дүгнэлт, иргэний сэтгэл ханамжийн судалгааг үндэслэн ажлыг дүгнэж тооцдог болгоно.
6. Төсвийн ил тод байдлыг хангахын тулд төсвийн байгууллагуудад “ Шилэн халаас” хөтөлбөр хэрэгжүүлнэ.
7. Ашиг сонирхолын зөрчлийн хуулийг хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарч хэрэгжилтийг зохион байгуулна.
8. Иргэний танхим байгуулан үйл ажиллагааг нэгтгэсэн цахим сүлжээнд холбоно.
9. Гал түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор тамгын газрын дэргэд ёнкос, мотор, ноцос,зэрэг багаж тоног төхөөрөмжтэй болгоно.
10. Орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжүүлэх төслийг багийн иргэдийн санал санаачлагаар шийдвэрлүүлж, өөрсдөө хяналт тавьж ажиллах эрх зүйн орчин бүрдүүлнэ.
 ДҮРСТЭЙ МЭДЭЭ ...

САНАЛ АСУУЛГА ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...