Увс аймгийн Тариалан сумын ЭМТ-ийн танилцуулга
Сумын хүн эмнэлэгийн байгууллага 1931 онд байгуулагдаж анхны санитараар Онолтын Мижид гэдэг хүн ажиллаж ганц гэр , 55 төгрөгийн эмийн фондтойгоор үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах ариун үйлсдээ 80 дахь жилдээ хүчин зүтгэж байна. Энэ үед эмнэлэгийн байгууллага материаллаг бааз боловсон хүчний хувьд бэхжиж амжаагүй байсан тул тэнд ажиллагсад хичээл зүтгэл гарган өөрсдийн боломжоо дайчлан хөдөлмөрлөцгөөж байлаа. Тухайлбал : 1936 онд аймгийн эмнэлэгт ажиллаж байсан Зөвлөлтийн эмч П,И,Торгашин өөрөө тус суманд морин чаргаар ирж дуудлаганд үйлчилдэг байсныг ахмадууд дурсан ярьдаг. Сумын хүн эмнэлэгийн байгууллага 1941 онд бага эмчийн салбар болон өргөжснөөсөө хойш хөгжлийн тодорхой үе шат дамжин бүтэц зохион байгуулалтын хувьд бэхжиж ирлээ. 1951 онд 5 ажиллагсадтай , 2 ортой 21400 төгрөгийн төсөвтэй ажиллаж байгаад , 1971 онд их эмч 1 , бага эмч 3 , нийт 17 орон тоотой зориулалтын тохилог барилгатай болж материаллаг бааз нь бэхжээ. Тэр үедээ Үхэрч, Г.Тамсран , Г.Олчоо , Асрагч Ш.Идэш , Б.Журмаан , Бригадын бага эмч Т.Дамиран , эх баригч бага эмч Д.Жумдлай , галч Ноосгой , Жолооч Жаргал , Буудал , Жалцан , Сүрэн нарын ахмад тэргүүний хүмүүс ажиллаж байлаа. 1999 онд УИХ-ын 130-р тогтоолоор Хархираа сум манай сумтай нэгдсэнээр сумын эмнэлэг нь хөдөөгийн 4 , төвийн 2 багт хүн эмнэлэгийн үйлчилгээ үзүүлж хавар , намрын улиралд малчид олноор суурьшсан газруудад нүүдлийн эмнэлэг ажиллуулж зэргэлдээ сумдын иргэд хөдөлмөрчдэд эмнэлэгийн тусламж үзүүлж байна. Тус сум 2015 оны байдлаар 916 өрхтэй , 4010 гаруй хүн амтай үүнээс 0-15 насны хүүхэд 1626 , 16-49 насны эмэгтэй 940 байдаг. Эмнэлэгийг өдий зэрэгт хүргэж материаллаг бааз боловсон хүчний чадамж , эмчилгээ үйлчилгээний чанарыг боловсронгуй болгох үйлсэд бага эмчийн салбарын эрхлэгчээр Юнгэрэн , Мажигсүрэн , Чулуун , Сүхээ , Жамбал, Хайнзан , Найсал , Д.Эрэндэрэг , Элдэв-Очир , Гонгоржав нарын хүмүүс өөрийн мэдлэг чадвар , оюун ухаанаа зориулсан юм. 2013онд шинэ 2 давхар эмнэлэг ашиглалтанд орж 12 ортой , бие даасан эмийн сан , хөдөөгийн эмэгтэйчүүд үйлчлүүлэх амрах байртай нийт 36 ажилчинтай . Түргэн тусламжийн дуудлагын 1 автомашин , багийн эмч нарын 5 мотоцикельтэйгээр ажил үйлчилгээгээ явуулж байна.
Одоо ажиллаж байгаа хамт олны дунд Эрүүлийг хамгаалах тэргүүний ажилтан Ш.Даваасамбуу , Н.Дорж , Б.Оюун , Д.Пүрэвсүрэн , Онц тээвэрчин хөдөлмөрийн хүндэт медалиар П.Балжинням , Банк санхүүгийн тэргүүн Б.Зулаа , ЭМЯ-ны хүндэт жуух бичгээр 15, Ахлах зэрэгтэй эх баригч Х.Янжин , ахлах зэрэгтэй сувилагч Б.Оюун , Б.Орлом зэрэг эмч ажилчид ажиллаж байгаа бөгөөд аймаг сумын ИТХ , Засаг даргын нэрэмжит шагналтан , аймаг сум болон байгууллагын олон арван тэргүүний сайчууд хүн ардынхаа эрүүл энх сайн сайхны төлөө мэдлэг чадвар оюун ухаанаа дайчлан ажиллаж байна.
1970 оноос хойш их эмчийн салбарын эрхлэгчээр ажиллаж байсан их эмч нар
№ Овог нэр Ажилласан хугацаа /он/
1 Б.Батжаргал 1970-1973
2 Ж.Батдорж 1973-1975
3 Б.Баянзул 1975-1979
4 Т.Арслан 1979-1980
5 Д.Сүрэнжав 1980-1983
6 Т.Гадьхүү 1983-1986
7 Э.Намсрай 1986-1991
8 Б.Мажигсүрэн 1991-1992
9 Д.Эрдэнэчимэг 1992-1993
10 Б.Нүүдэл 1993-1994
11 Б.Мажигсүрэн 1994-2000
12 З.Заяа 2000-2007
13 М.Жамсран 2007-2008
14 Т.Ганчимэг 2008-2010
15 З.Заяа 2010-2013
16 Ж.Болормаа 2013-одоог хүртэл