2017-04-07   11:40:57   55   0
  хаваржилтын нөхцөл байдал талаар
Өвөлжилт сайхан болсон хэдий ч 3-р сарын 21-22-ны өдрүүдэд орсон их хэмжээний цас нь малчдын нүүдлийн үе таарч зам харгуй хаагдах, хаваржаа, өвөлжөөний буйр дээр цасанд боогдох, малтайгаа төөрөх, аав,ээждээ туслахаар яваад төөрөх зэрэг эрсдлүүд гарсан хэдий ч шуурхай арга хэмжээ авч ажилласны дүнд эрсдэлгүй даван туулаад байна. Энэ хугацаанд малчид маань чиглэл чиглэлээр мэдээгээ сайн өгч, Үүнд: Шеф байгууллага болох Б.Нансалмаа даргатай Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хамт олон, Д.Сурмаажав захиралтай Дулааны станцын хамт олон, Улаангом сумын З.Ууганбаяр эрхлэгчтэй Нархан III цэцэрлэгийн хамт олны хандив тусламж, А.Хилэнбаатар захиралтай "Нэтэнт" ХХК, ковшны жолооч А.Мундагбаатар, аймгийн ОБГ, жолооч С.Алтансүх нар болон сумын албан байгууллагын хамт олон, хүнд хэцүү цаг мөч бүрт хамтдаа байж төрийн үйлчилгээг тасралтгүй хүргэсэн Н.Хадаахүү даргатай ЗДТГ-ын хамт олондоо нийт малчид, бүтээлч зон олныхоо нэрийн өмнөөс баярлаж талархаснаа илэрхийлье. Мэдээг оруулсан Засаг дарга С.Төгсболд
СЭДЭВ : ТАНИЛЦУУЛГА