2016-01-04   11:44:44   480   0
  2015 хичээлийн шинэ жилийн нээлт өргөн хүрээтэй сайхан боллоо.
Энэ онд манай сургуульд 900 гаруй хүүхэд суралцахаар бүртгүүлсэн. Үүнээс нэгдүгээр ангид 70 гаруй хүүхэд элсэн орж байна. Цэцэрлэгт 160 хүүхэд бүртгүүлсэн. Нээлтэнд БСГазрын дарга Ц. Идэрбат, СӨБ хариуцсан мэргэжилтэн Ц. Сарантуяа мөн сумын удирдлагууд оролцлоо. Хичээлийн эмэгтэй дотуур байранд 130 сая төгрөгийн засвар хийгдсэн. 2015 -2016 оны хичээлийн жилд АНУ-аас Англи багш 2 жилийн хугацаатай гэрээ байгуулан ажиллаж байна. Мөн энэ оны амжилтаас дурдвал өнгөрсөн 5 сард Аймгийн анги нийтийн сэтгэх чадварын олимпиадаас Б. Ганчимэг багштай 7а анги 2-р байранд / хичээл заагч багш Ш. Оюугэрэл/, бага ангийн төрөлд Д. Энхням багштай 2б анги Орон нутаг судлал хичээлээр 3-р байр, Ном хөтөлбөрийн хүрээнд: Аймгийн шилдэг эцэг эхийн номд Т. Найдансүрэн, С. Цэнд нарын гэр бүлийн ном, шилдэг сурагчийн төрөлд А. Анхбаярын бүтээл, шилдэг багшын номд Б. Дөшийн бүтээл гэх мэт олон амжилт гарган ажилласан байна. Мөн тус сургууль "Эх хэл зан заншилаа эрхэмлэсэн байгаль орчинд ээлтэй, зөв дадал хэвшилтэй суралчагчидтай болно " гэсэн эрхэм зорилго тавин ажиллаж байна.
СЭДЭВ : ТАНИЛЦУУЛГА